"Нууц гэдэг нэрээр 30-40 их наядын хулгай хийсэн"

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

"Нууц гэдэг нэрээр 30-40 их наядын хулгай хийсэн"

"Нууц гэдэг нэрээр 30-40 их наядын хулгай хийсэн"

УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр/2022.11.17/ нүүрсний хулгайтай холбоотойгоор Төрийн ордонд мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Засгийн газар бол эрх барьж буй намын төлөөлөл. УИХ-д харин гурван намын төлөөлөл бий. Нүүрсний асуудлыг иргэдэд ойлгуулж чадвал хулгай зогсох боломжтой. 2013 онд нүүрсний хулгай гарахад 430 мянган тонн нүүрс хулгайлагджээ. Үүнийг  хоёр улсын гаалийн байгууллага тогтоочхоод байхад прокурор дээр хэрэгсэхгүй болсон гашуун жишээ бий. Хулгай улам гаарч, сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрсний хулгай гарсан. Өөрөөр хэлбэл, 6.5 сая тонн нүүрс гэдэг бол одоогийн ханшаар 6.5 тэрбум доллар бөгөөд 20 их наяд төгрөг шүү дээ. Гэтэл Хөгжлийн банкны хулгай хоёр  их наяд. Хөгжлийн банкны хулгайгаас арав дахин их гэсэн үг. Үүнийг нийгэмд ойлгуулж, мартагдуулахгүй байх хэрэгтэй юм. Тиймээс Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байна. Асуудлыг УИХ-ын танхимд нээлттэйгээр арваннэгдүгээр сард багтаан танилцуулахыг шаардсан.

Мөн УИХ-ын Хяналтын сонсголыг санаачилж зохион байгуулна. Үүнд, есөн гишүүн нэгдсэнээр зохион байгуулах боломжтой болно. Тиймээс гишүүдийн гарын үсгийг авч эхэлнэ. Аль нам байх нь хамаагүй, бид хянах ёстой.

Төмөр замын хулгай “Эрдэнэс Тавантолгой”-н эх үүсвэрээр санхүүжилтийг нь авч байна. Гэхдээ нүүрсээр, хямдхан авч байна. Зах зээлийн үнээс 10-20 хувь хямдхан авч түүгээрээ төмөр зам тавьж байна. Хоёр төмөр зам тавьсан. Нэг нь зүүн тийшээгээ, нөгөө нь урагшаагаа. Гэтэл урагшаа хийгдсэн төмөр замын санхүүжилт нь зүүн тийшээгээ тавьсан замынхаа санхүүжилтээс 3-4 дахин өндөр байна гэх мэдээлэл ирээд байна. Цаашлаад Богд уулын урдуур тавигдах төмөр замыг 8 сая ам.доллараар тавина гэж байна. Энэ бүх мэдээлэл нь нууц байдаг. Ийм аргаар хулгай их хийгдсэн байна.  Тооцож үзвэл 30-40 их наядын хулгай хийгджээ. Үүнийг бид одоо зогсоох хэрэгтэй.  Уг асуудлыг УИХ дээр нээлттэй, ил тод хэлэлцүүлье.  Асуудлыг шийдэхгүй байгаа хуулийн байгууллагуудад шахалт үзүүлье. Нууцлаад байгаа гэрээнүүдийг ил болгоё. Зүй нь төрийн өмчийн компаниудыг хувийн сектор руу оруулах, олон нийтийн компани болгох юм.  “Эрдэнэс Тавантолгой” цаашлаад “Эрдэнэт” гээд уул уурхайн чиглэлээр байгуулагдсан бүх төрийн өмчийн компаниудыг олон нийтийн оролцоотой компани болгож, хувийн менежментэд оруулахгүй бол энэ хулгай цаашид  ч үргэлжилнэ. Үр дүнд нь Монгол Улс авлигалдаа живсэн, ард иргэдийн амьдрал доротойж,  залуус  нь гадагшаа явсан ийм л дүр зураг бидний өмнө байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж