Хойд Солонгос: Нохойг соёлын өвд бүртгэв

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос: Нохойг соёлын өвд бүртгэв

Хойд Солонгос: Нохойг соёлын өвд бүртгэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөдийн ерөнхийлөгч асан Мүн Жэ Инд 2018 онд хос нохой бэлэглэж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хоёр Солонгосын удирдагчид Пёньянд дээд хэмжээний уулзалт хийсний дараа нохдыг бэлэглэж байв. Ерөнхийлөгчийн албан тушаалын тухай хуульд зааснаар Мүн Жэ Ин албан тушаалаа хүлээлгэж өгөхдөө тэдгээр нохойг ч бас өгөх ёстой байсан. Энэ сарын эхээр Мүн Жэ Ин нохдыг төрд хариуцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Мүн Жэ Иний энэ алхам консерваторуудын шүүмжлэлд өртөөд буй. Санхүүгийн асуудлаас болж амьтдыг орхисон гэж ерөнхийлөгч асанг шүүмжилжээ.

Тэгвэл бэлгийн ноход Өмнөд Солонгост улс төрийн маргаан дэгдээх эх сурвалж болж буйтай холбогдуулан БНАСАУ-ын Соёлын яам мэдэгдэл гаргав. Тэд Пунсан үүлдрийн нохойг соёлын материаллаг бус өмчийн жагсаалтад оруулсан гэж өнөөдөр /2022.11.17/ мэдээллээ. Пунсан үүлдэртэй холбоотой урлаг, соёлын бүтээлүүдийг ч бас соёлын өвд бүртгэх болжээ.

Хойд Солонгос 1956 онд Пунсан үүлдрийн нохойг ховор амьтанд бүртгэсэн. Улмаар 2014 онд үндэсний нохой гэж нэрийджээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж