“Toyota” компани 5 дахь үеийн Приусыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

“Toyota” компани 5 дахь үеийн Приусыг танилцууллаа

“Toyota” компани 5 дахь үеийн Приусыг танилцууллаа

“Toyota” компани өчигдөр /2022.11.16/ Токио болон Лос Анжелес хотуудад шинэ загварын Приус машинаа танилцуулжээ. Тав дахь үеийн Приус машин энэ өвөл эхлээд Японд, дараа нь ирэх жил АНУ-д худалдаанд гарах юм байна.  “Toyota” компани үнийг хараахан зарлаагүй байна.

Хурд, хүч, жолоодлогын хувьд өмнөх загваруудаасаа илүү байхаас гадна харагдах байдлын хувьд ч илүү гөлгөр, футурист загвартай байх юм. Хуучин никель-метал-гидрид батерейгаа 15 хувь илүү эрчим хүч гаргадаг жижиг, хөнгөн лити-ион батерейгаар сольжээ. Батерейны хүчин чадал 50 хувиар нэмэгдсэнээр 61 км зайд буюу ажил, гэрийн хооронд дундаж зайд хангалттай явах боломжтой гэж үзэж байна. Мөн 1.8 литрийн хөдөлгүүрээ хоёр литр болгож, 121 морины хүчтэй байсан нь 190 болсон. Хурдны замд хосолсон жолоодлогоор давхихад 100 км-т 1.6 литр түлш зарцуулах юм. Шинэ Приусыг тогтвортой байхад илүү анхаарч загварчилжээ. Тухайлбал, энэ нь таталцлын төв багатай, том дугуйтай байна.

“Приус бол хүн бүрт хүрч болох эко машин. Нүүрстөрөгчийн хийг саармагжуулахын тулд дэлхийн бүх хүн оролцох ёстой. Олон хүнд хүрч чадах экологийн шийдлүүд бидэнд хэрэгтэй. Маргаашийг хүлээлгүй өнөөдрөөс л үүнийг эхлүүлэх хэрэгтэй” гэж компанийн ахлах инженер Саймон Хамфрис хэлжээ.

“Toyota” компани одоогоор дэлхий даяар 20.3 сая гаруй хайбрид автомашин борлуулжээ. Приус гэдэг үг нь латинаар анхдагч гэсэн утгатай.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж