3х3: Стефан Кожич Монголын иргэншил авах уу?

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

3х3: Стефан Кожич Монголын иргэншил авах уу?

3х3: Стефан Кожич Монголын иргэншил авах уу?

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн шилдгүүдийн нэг болох Стефан Кожич Монголын нэрийн өмнөөс тоглох талаарх мэдээлэл гарлаа. Энэ талаар гавьяат дасгалжуулагч С.Тулга “Бид нар өөрсдөө хүсэлт тавьсан” юм гэв.

Өдгөө 30 настай Серби залуугийн хувьд дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байна. Тэрбээр “Лиман” багийнхаа хамтаар бүхий л томоохон тэмцээнүүдэд финалдаж, шагналт байруудад бичигдэж байгаа билээ. Түүний алсын зайн шидэлтүүд нь нэрийн хуудас нь болсон. Харамсалтай нь Кожич Сербийн шигшээд багтаж, олимпийн оролцож чадаагүй юм. Түүнгүй Сербийн шигшээ хүрэл медаль хүртсэн.

Сербийн “Лиман” баг хамгийн сүүлд Белградад болсон “ELITE PRO QUEST” тэмцээнд оролцон дэд байрт шалгарчээ.

Удахгүй 3х3 сагсан бөмбөгийн олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүд эрчимжнэ. Өнгөрсөн удаад эмэгтэй багаа илгээж байсан монголчууд Парист бүтэн багаа илгээхийг зорино. Гэвч саяхан Э.Дөлгөөн гараа гэмтээж, хэсэг хугацаанд тоглох боломжгүй болсон. Харин түүний орон зайг Г.Цэнгүүнбаяр нөхөхөөр багийн мэдүүлэгт нэр нь оржээ.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багуудад гадаадын тоглогчид байгаа ч аль нь ч иргэншлээ солиогүй. Тухайбал, эрэгтэй багт Стив Сир гэх Канадын шилдэг шидэгч байгаа бол эмэгтэй багт Рашида Тимбилла гэх мөн Канад тамирчин бүртгэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж