АТГ: Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

АТГ: Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна

АТГ: Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас өчигдөр (2022.11.16) нүүрснийхэнтэй холбоотой 33 объектод үзлэг нэгжлэг хийж, 24 хүнийг дайчлан байцаасан. Энэ талаар тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл хийв. Тэрбээр "Авлигатай тэмцэхийн тулд бид тогтолцооны хувьд тэмцэх хэрэгтэй байна" гэж онцоллоо.

Комиссар Н.Тэмүүлэн "Тавантолгой төмөр зам” ХКК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна. "Богдхан" төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 33 объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал өнөөдрийн байдлаар гадаад улсад байна. Аливаа мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явах ёстой. Бид хэн нэгнийг хүлээх ёсгүй. Өчигдрийн байдлаар дөрвөн этгээдийг баривчилсан. Прокурорын зөвшөөрөлтэй байж байж мэдээлэл өгдөг. Мөрдөн шалгах ажиллагаа, үзлэг шалгалт явуулж, тодорхой нотлох баримтуудыг хураан авсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.

Мөн тэрбээр "Авлигатай тэмцэхийн тулд бид тогтолцооны хувьд тэмцэх хэрэгтэй байна. Хэн нэгэн албан тушаалд томилогдож ирээд, шалгагдаад, дараагийн хүн нь ирээд дахиад асуудалд холбогдоод шалгагдаад явдаг. Олон Улсын "Трансперенси интернэшнл" байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын түвшин, эрсдэлийг үнэлээд гаргадаг. Судалгаагаар авлигын эрсдэл хамгийн багатай улсын жагсаалтын нэгдүгээрт Дани улс байна. Дани улсын нэг хүнд ногдох ДНБ-ийг судлаад үзвэл, 69 мянган ам.доллар байдаг. Монгол Улс 110 дугаар байранд бйи. Монголд нэг хүнд ногдох ДНБ 2012 оны хувьд 3500 ам.доллар байсан бол өнөөдөр 4100 орчим ам.доллар байна. Авлигад нөлөөлж буй хүчин зүйл нэгд, эдийн засгийн өсөлт нөлөөлж байна.

Дараа нь, хүний хөгжил. Индексээр тэргүүлж буй улс орнууд хүний хөгжил дээр нэлээд анхаарсан байна. Бид эдийн засгийн тогтолцоогоо бүрдүүлэхийн тулд, 100 хувь гээд аваад үзвэл 90 хувь нь уул уурхай, 10 хувь нь дотоодын жижиг бизнесүүд. Хүний хөгжил гэдэг асуудал эдийн засгийн өсөлттэй холбоотой. Хүний хөгжил байгаа учир тэнд хүмүүс тархиа "зарж" байна. Бас нэг нөлөөлж буй хүчин зүйл бол хууль эрх зүйн орчин. Тийм учраас бид тогтолцооны хувьд тэмцэх нэн шаардлагатай байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж