Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр/2022.11.17/ нүүрсний хулгайн талаар дараах зүйлийг ярив.
-АТГ-аас нүүрсний асуудлаар шалгалт явуулсан гэсэн. Хэчнээн газар шалгалт явуулсан юм бэ?
-Надад ямар ч мэдээлэл алга. Хэвлэлээс авсан мэдээллээр л 24 аж ахуй нэгжид шалгалт хийсэн гэх мэдээлэл байна. АТГ мэдээлэл ирүүлээгүй.
-Нүүрсний асуудал дээр ахиц гарч байна уу?
-АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарсан. Шалгалтын ажил явагдаж байгаа учир мөрдөн шалгаж буй газрууд нь мэдээлэл өгөх нь зөв байх. Шалгалт хийгдэж байгаа. Жил болгон манай болон урд гаалийн нүүрсний мэдээ зөрж байна. Газар дээрээ хэд хэдэн удаагийн гаальд төлөлт хийгдэхгүй гаргаж байсан тохиолдол байгаа. Холбогдох хүмүүсийг нь ялагдагчаар татаад шалгаж байгаа. 2018 онд УИХ-аас ажлын хэсэг гаргаад шалгаж байсан. “Эрдэнэс-Тавантолгой”, жижиг “Тавантолгой” хоёрын лицензийг талбайг заагладаг хэсэг дээрээ 2012-2016 оны хооронд нэг мөргөцөг алга болсон. Тухайн үед бид газар дээр нь ажиллаж байх үед удирдлагууд нь геологийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас гарцаагүй мөргөцгийг нь ачиж олборлосон, эргээд хоёр компани тооцоо хийнэ гэж ярьж байсан. Хуучин УИХ-ын гишүүн байсан Л.Энхболд яг энэ чиглэлээр судалгааны ажил хийгээд холбогдох байгууллагуудад нь өгсөн. Манай яам бусад улс орнууд шиг хэрэг мөрдөж, шалгадаг ажил хийдэггүй учир бид мөрдөх байгууллагуудад мэдээлэл гаргаж өгдөг. Хуулийн хэмжээнд хязгаарлагдаагүй мэдээллийг л хүргэх үүрэгтэй.
Холбоотой мэдээ