Оросын 400 тагнуулыг Европоос албадан гаргасан

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

Оросын 400 тагнуулыг Европоос албадан гаргасан

Оросын 400 тагнуулыг Европоос албадан гаргасан

Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбоотойгоор ОХУ-ын дипломатуудыг Европын орнууд улсаасаа хөөх болсон. Тиймээс тус улсын Европт тагнуул хийх боломж түүхэнд байгаагүйгээрээ багасч, стратегийн цохилт болж байна. Их Британийн “MI5” агентлагийн мэдээлснээр тус улс сүүлийн жилүүдэд зуу зуун дипломат визний хүсэлтэд татгалзжээ. Энэ жил Оросын 600 дипломатыг Европын орнуудаас албадан гаргасны 400 нь тагнуул байсан гэдгийг “MI5” агентлагийн ерөнхий захирал Кэн МакКалум хэлэв.

“Бид Их Британийг оросууд тийм амар нууц ажиллагаа явуулаад байхааргүй газар болгохоор эрчимтэй ажиллаж байна. Бид Оросын 23 тагнуулыг дипломат албан тушаалаас нь буулгасан. Мөн үндэсний аюулгүй байдлын үүднээс 100 гаруй дипломат визэнд татгалзсан хариу өгөөд байна. Бид Оросын түрэмгийлэлд бэлэн байх ёстой. Тагнуулуудын талаарх мэдээллийг Европын холбооны орнуудын хооронд хуваалцсан тул оросуудад амаргүй байх болно” гэж Кэн МакКалум хэлжээ.

МакКалум хэлсэн үгээрээ Ираны төрийн ёс бус үйлдэл, заналхийллийг мөн ил болгов. Иран улс нь Их Британийг өөрсдийн дэглэмийн дайсан гэж үздэг бөгөөд британи хүмүүсийг хулгайлах, амь насыг нь хохироох оролдлого гаргаж байсан. Энэ оны нэгдүгээр сараас хойш ийм төрлийн халдлага 10 ч удаа гарсан аж. МакКалум Ираныг ямар ч үйлдэл хийхэд бэлэн боловсронгуй дайсан гэж тодорхойлжээ.

Түүнчлэн Хятад улсыг Их Британид тулгарч буй хамгийн чухал стратегийн сорилт гэж МакКалум онцоллоо.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж