УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.11.17/хуралдаанаар Газрын тухай хуулийн төслийг хэлэлцэж буй бөгөөд энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотын тэлэлтийг гамбир элдэхтэй зүйрлэв.
Тэрбээр "Томыг дуурайж, гадаадыг хуулбарлаж, гамбир элдэх мэт хотыг хөгжүүлэх нь түгжрэл, утаанд хүргэдэг гэсэн үг бий. Өргөн уудам нутагтай улс атлаа газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахгүйгээр Улаанбаатар хотдоо шавсаар, Улаанбаатар улс боллоо. Энэ бол газрын эргэлтийн харилцаа буруу байгаагийн тод илрэл.
Гамбир элдэнэ гэдэг нь Улаанбаатар хотыг тэлж байгаа гэсэн үг. Түгжрэлийн гол шалтгаан нь гамбир элдэх мэт хот төлөвлөлт, газрын буруу харилцаанаас үүдэлтэй. Уг үндсийг нь олж харах хэрэгтэй" гэсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ