Пёньян үл мэдэгдэх баллистик пуужин харвав

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

Пёньян үл мэдэгдэх баллистик пуужин харвав

Пёньян үл мэдэгдэх баллистик пуужин харвав

Хойд Солонгос өнөөдөр /2022.11.17/ нэр нь үл мэдэгдэх баллистик пуужинг зүүн тэнгис рүү харвасан гэж Сөүлийн албаны хүмүүс мэдэгдлээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө бүс нутагт аюулгүй байдлаа бэхжүүлэх АНУ-ын хүчин чармайлтын эсрэг хатуу арга хэмжээ авна гэж Пёньян заналхийлсэн. Үл мэдэгдэх баллистик пуужингийн талаар Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооноос дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

2022 он гарсаар Хойд Солонгос хэд хэдэн удаа пуужин туршсан бол АНУ, Өмнөд Солонгос хоёр хамтарсан цэргийн сургуулилалтаа улам өргөжүүлэв. Зарим сургуулилалтад Япон улс ч оролцсон. Энэхүү хурцадмал байдлын үеэр АНУ, БНСУ, Японы удирдагчид өнгөрсөн долоо хоногт Камбожид болсон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Тэд гурван талт хэлэлцээ хийж, цаашид заналхийллийг саармагжуулах арга хэмжээг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон. Хамтын ажиллагааг зөвхөн аюулгүй байдлын салбараар хязгаарлагдахгүйгээр өргөжүүлэхээр харилцан амласан байна.

Харин Хойд Солонгос энэхүү дээд хэмжээний уулзалтыг буруушааж, мэдэгдэл гаргасан. “Гурван улсын хамтарсан түрэмгий сургуулилалт нь Хойд Солонгосыг хазаарлаж чадахгүй. Тэд өөрсөддөө илүү ноцтой, бодитой аюул заналыг дуудаж байна. АНУ холбоотнуудаа хурцалж, өдөөн хатгасан цэргийн ажиллагаагаа идэвхжүүлэх тусам БНАСАУ-ын цэргийн арга хэмжээ улам ширүүн байх болно. АНУ энэ тоглоомыг сайн мэдэж байгаа, тэд үүнийхээ төлөө харамсах болно. Умардын цэргийн үйл ажиллагаа бол АНУ-ын тэргүүлсэн сургуулилалтыг эсэргүүцэж буй хууль ёсны бөгөөд шударга арга хэмжээ юм” гэж Гадаад хэргийн сайд Чое Сон Хуй мэдэгдсэн байна.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж