Польш руу пуужин харвасан мэдээллийн дараа зэсийн ханш унав

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

Польш руу пуужин харвасан мэдээллийн дараа зэсийн ханш унав

Польш руу пуужин харвасан мэдээллийн дараа зэсийн ханш унав

Хятадад Covid-19 цар тахлын тохиолдол өсч, эрэлт хэрэгцээг өдөөж буй ч геополитикийн эрсдэл нэмэгдэж буй нь хөрөнгө оруулагчдад нөлөөлж, өнгөрсөн Лхагва гариг (2022.11.16)-т дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унав.

НАТО-гийн гишүүн Польш улс “Украины ойролцоо, Польшийн зүүн хэсэг рүү Оросод үйлдвэрлэсэн пуужингаар харваж, хоёр хүний ​​аминд хүрсэн” гэж мэдэгдсэн нь дэлхийн зах зээл дээр “шуугиан тарив”. НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг өнгөрсөн Лхагва гаригт “Дэлбэрэлт Украины агаарын довтолгооноос хамгаалах системээс болсон байх магадлалтай” гэж мэдэгдсэн билээ.

Нью-Йоркийн Comex бирж дээр зэсийн арванхоёрдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.4 хувиар буурч, тонн нь 8272 ам.долларт хүрчээ. Шанхайн Фьючерсийн бирж дээр арваннэгдүгээр сард дуусах хамгийн их арилжаалагдсан зэсийн гэрээ 0.3 хувиар буурч, тонн нь 66650 юань буюу 9405 ам.доллар болов. Үүний зэрэгцээ Covid-19-ийн тохиолдол Хятадад, түүний дотор Бээжин, өмнөд хэсгийн Гуанжоу хотод нэмэгдсээр байгаа нь металлын хэрэглэгчдийн санааг зовоож байна.

Эх сурвалж: MINING

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж