ҮСХ: Урсгал дансны алдагдал 545 сая доллараар өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

ҮСХ: Урсгал дансны алдагдал 545 сая доллараар өсчээ

ҮСХ: Урсгал дансны алдагдал 545 сая доллараар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2022 оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулж байна.

Эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд, Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдийг Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн ахлах статистикч Д.Баасан нар танилцуулж байна.

Инфляцид голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцийн 26.5 хувийг эзэлж буй аж. Инфляци 14.5 хувь болж өсөхөд талх, гурил, будааны үнэ жилийн 29.2 хувиар өсч, инфляцид 2.0 нэгж хувиар нөлөөлжээ. Бензин шатахууны үнэ жилийн 26.5 хувиар өсч, инфляцид 1.6 нэгж хувийг эзэлж байна.

Урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үеэс 545 сая ам.доллараар өсөхөд бараа болон үйлчилгээний худалдааны алдагдал голлон нөлөөлжээ.

Экспорт өмнөх сараас 74.4 (6.4 хувь) сая ам.доллараар буурсан бол импорт 32.4 (4.3 хувь) сая ам.доллараар өссөн байна.

Монгол Улс 2022 оны эхний 10 сард нийт 157 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 17.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 10.0 тэрбум ам.доллар, импорт 7.1 тэрбум ам.доллар байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсчээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 14.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (15.3 хувь) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 13.0 их наяд төгрөг болж 2.3 (21.7 хувь) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 13 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, тэнцэл 1.0 их наяд төгрөгийн алдагдалтай гарав. Төсвийн орлого өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд НӨАТ 853 тэрбум төгрөг, бусад төрлийн татвар, төлбөр хураамжийн орлого 1.2 тэрбум төгрөгөөр өссөн нь голлох нөлөө үзүүлжээ.

Хураасан үр тариа өмнөх оны мөн үеэс 152.4 мянган тонн буюу 26.9 хувиар буурав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж