Иранд 4 жагсагчид цаазын ял оноов

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

Иранд 4 жагсагчид цаазын ял оноов

Иранд 4 жагсагчид цаазын ял оноов

Иран улсад саяхан болсон засгийн газрын эсрэг жагсаалтай холбогдуулан дөрвөн хүнд “Бурхны эсрэг дайсагнасан” хэргээр цаазын ял оноожээ. Тодруулбал, 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн хэлмэгдүүлэлтийн дурсгалд зориулж идэвхтнүүд гурван өдрийн жагсаал, ажил хаялт зарласан юм. Тухайн үед иранчууд шатахууны үнийн гэнэтийн өсөлтийг эсэргүүцэн жагсаж байв.  “Цуст арваннэгдүгээр сар”-ын дурсгалд зориулж Мягмар гаригаас эмх замбараагүй байдал дахин шинээр эхэлжээ.

Цаазын ял авсан дөрвөн хүний нэг нь цагдаагийн ажилтныг машинаараа мөргөж, амь насыг нь хохироосон байна. Хоёр дахь нь хутга, буу биедээ авч явсан. Гурав дахь нь замын хөдөлгөөнийг хааж, хүмүүсийг айлгасан. Дөрөв дэх нь хутгатай халдлага үйлдсэн хэргээр тус тус шийтгэгдсэн.

Ийнхүү тус улсад Ням гаригаас хойш нийт таван хүнийг цаазаар авах болоод байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчид үүнийг буруушааж, шударга бус шүүхийн үр дүн гэжээ. Цаазын ял авсан хүмүүс байцаалтын шатанд өмгөөлөгчтэй уулзах боломжгүй байсныг Хүний эрхийн байгууллагын захирал Махмуд Амири-Могаддам хэлж байна. Тэднийг бие махбод болон сэтгэл санаагаар нь дарамталж байж худал мэдүүлэг өгүүлэн, хэргийг нь хүлээлгэдэг аж. Таван хүний нэрийг шүүхээс хараахан зарлаагүй байна.

Ираны удирдагчид гадныхны дэмжлэгтэй үймээн самуун гэж нэрлээд буй уг жагсаалыг аюулгүй байдлын хүчнийхэн дарсны улмаас дор хаяж 348 хүн амиа алдаж, 15900 хүн баривчлагджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж