Элон Маск: Илүү цагаар ажилла, үгүй бол яв

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

Элон Маск: Илүү цагаар ажилла, үгүй бол яв

Элон Маск: Илүү цагаар ажилла, үгүй бол яв

Элон Маск “Твиттер”-ийн ажилтнуудад хандаж “Илүү цагаар ажилла, үгүй бол ажлаа хүлээлгэж өг” гэж мэдэгджээ. Хэрвээ ажилтайгаа үлдэхийг хүсвэл энэ амлалтыг зөвшөөрөх ёстой гэсэн цахим шууданг Маск ажилтнуудад илгээсэн байна. Өнөөдрийн дотор /2022.11.17/ амлалтаа өгөөгүй хүмүүст ажлаас халагдсаны тэтгэмж олгоно гэжээ.

Амжилтад хүрэхийн тулд маш хатуу ширүүн байх шаардлагатай гэж Маск өмнө нь хэлж байсан. Энэ удаад ч бас цахим шуудандаа хэлжээ. Мөн “Ямар ч шийдвэр гаргасан бай компанийн амжилтын төлөө зүтгэж байгаад баярлалаа” гэсэн байна. Ажилтнууд долоо хоногтоо дор хаяж 40 цаг оффист ажиллах ёстой болжээ.

“Твиттер” компани өдөрт дөрвөн сая ам.долларын алдагдалтай ажиллаж буй тул цомхотгол хийхээс өөр сонголтгүй байгааг Маск онцолсон. Маск компанийг худалдаж авсны дараа олон шилдэг менежер ажлаа хүлээлгэж өгчээ. Энэ удаагийн цомхотголоос хэдхэн хоногийн өмнө “Твиттер” компани ажилтнуудынхаа тал хувийг хэдийнэ явуулсан тухай бид мэдээлсэн. Компанийн үндсэн бүтцийн өөрчлөлт энэ долоо хоногийн эцэс гэхэд дуусах аж.

Элон Маск өөрөө долоо хоногт 100 гаруй цаг ажилладаг, заримдаа бүр оффис дээрээ хонодог. Маш ховор тохиолдлуудыг эс тооцвол би байнга ажилладаг гэж тэр хэлж байв. Тэр ажилтнуудаасаа ч бас үүнийг хүсэв. Түүний гол филисофи нь урам зоригтой, чадварлаг цомхон багийг бүрдүүлэх юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж