Мөрөөдлийн гэрээ бүтээх Ger Place концепт их дэлгүүр нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

Мөрөөдлийн гэрээ бүтээх Ger Place концепт их дэлгүүр нээгдлээ

Мөрөөдлийн гэрээ бүтээх Ger Place концепт их дэлгүүр нээгдлээ

Хүүхэд байхад “хороолол”-оор дэлгүүр хэсэхдээ өндөр хананд өлгөөтэй өнгө өнгийн хувцас, цүнхийг хараад л сэтгэлийн цэнгэл эдэлдэг байлаа. Харин одоо дэлгүүр хэснэ гэдэг зүгээр ч нэг шилж сонгоод аваад гарах биш, тав тух, гоо зүйг мэдрэх соёл болон хувирчээ. Иймдээ ч гэрэл муутайхан, агуулах уу гэлтэй алхаж гишгэх зайгүй ярайтал бараа өрсөн дэлгүүрт ороход цаанаа л тавгүй санагддаг болсон. Энэ л тав тух, халуун дулааныг хүсэмжилдэг худалдан авагчдынхаа хэрэгцээг мэдэрсэн дэлгүүр нээгдэж байгаа нь Ger Place концепт их дэлгүүр юм.

Гэр тохижилтын Концепт их дэлгүүр гэдэг нь айл өрхийн дотоод тохижилтыг соёл болон амьдралын хэв маягтай хослуулан цогцоор нь санал болгодог дэлгүүр юм. Товчхондоо бол нэг төрлийн бараа бүтээгдэхүүнээр дагналгүй, агуулгаар нь хослуулж худалдан авагчдыг сонголт хийхэд хялбар, таатай  болгож өгдөг.

Анх 2021 оноос Gerplace.mn нэртэй онлайн дэлгүүрээр дамжуулан гэр ахуйн 700 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулж, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байсан билээ. Харин одоо худалдан авагчддаа хүрч, мэдэрч, нүдээр харж сонголтоо хийх боломжийг олгож, 6500м.кв бүхий Монголын хамгийн том концепт их дэлгүүрээ нээж байна.

Гэрээ тохижуулах амар ажил биш. Зочны өрөөндөө буйдан авна гэдэг зохихгүй бол эвхээд далд хийчихдэг даашинзтай адилгүй. Иймээс бүхнийг нэг дороос сонгож авбал хоорондын зохицол, өнгө будгийн нийцлийг тооцоолоход хялбар гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Гэр тохижилтын хамгийн том концепт их дэлгүүр болох Ger Place-т тавилга, цахилгаан бараанаас эхлээд тасалгааны ургамал, лаа хүртэл бүгд бий. Үүнээс гадна сонголтоо хийхэд тань туслах үүднээс гэрээ тохижуулах, зай талбайгаа зөв ашиглах гэх мэт зөвлөгөө мэдээллийг тогтмол хүргэж байх юм.

Сүхбаатарын талбайн 1/4-тэй тэнцэх буюу 6500 мкх талбайтай Ger Place-т Польш, Турк тэргүүтэй 10 орны 30 гаруй брэндийн 10 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Тэднээс онцлоход, Матрасын үйлдвэрлэлээр тэргүүлэгч брэнд Mlily-н матрасс гэхэд хүнд металл агуулаагүй пролоноор хийгдсэн нян үржүүлэхгүй гадаргуутай, цусны эргэлтийг дэмжиж, нуруу нугалмын бүтцийг алдагдуулалгүй тайван амраадаг гэх мэт  үйлдвэрлэлийн бүх шатандаа чанар, эрүүл ахуйн стандартыг хангасан олон давуу талтай Mlily матрасст  дэр бэлэглэж байна.

Нээлтийг тохиолдуулан унтлагын өрөөний ком аваад матрасс бэлгэнд, стенк аваад ширээ бэлгэнд гэх мэт сэтгэл татам бэлгүүдийг худалдан авагчдадаа бэлдлээ. Мөн 12-р сарын 8-ныг хүртэл ХААН Банкны бүх кредит болон Priority, Signature дебит картаа ашиглан хийсэн худалдан авалт бүрт үнийн дүнгийн 15 хувийг буцаан олгож байна.

Ger Place концепт их дэлгүүр Яармагийн зам дагуу, Cedar City хотхоны баруун талд байрлаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж