АТГ-аас “Тавантолгой төмөр зам”-ын Н.Удаанжаргалыг байцаасан уу?

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

АТГ-аас “Тавантолгой төмөр зам”-ын Н.Удаанжаргалыг байцаасан уу?

АТГ-аас “Тавантолгой төмөр зам”-ын Н.Удаанжаргалыг байцаасан уу?

Авлигатай тэмцэх газраас өчигдөр (2022.11.16) 11.00 цагаас эхлэн шөнийн 02.00 цаг хүртэл нүүрснийхэнтэй холбоотой 24 объектод үзлэг нэгжлэг хийж, 33 хүнийг дайчлан байцаажээ. Байцаагдсан хүмүүс дотор “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ТӨХК болон гүйцэтгэгч гэрээтэй байгууллагуудын албан тушаалтнууд байгаа юм. Тухайлбал, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэд хэдэн объектод нэгжлэг хийжээ. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг байцаасан гэх мэдээлэл байна.

Авлигатай тэмцэх газраас энэ талаар тодруулахад "Нүүрсний хулгай, луйврыг шалгаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэйгээр өгнө” гэв. Эх сурвалжийн мэдээлснээр, тус газраас "нүүрсний хулгай"-н хэрэгт холбоотой хэд хэдэн хүнийг яллагдагчаар татах, дайчлан баривчлах саналыг прокурорт хүргүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж