Ньюс хөтөч: НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан болно

Ньюс хөтөч: НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан болно

Ньюс агентлаг 2022 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр болох үйл явдлыг хүргэж байна.


09.30 ЦАГТ:

Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, ХЗДХЯ-ны дэмжлэгтэйгээр Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны үндэсний чуулган болно.

09.00-17.00 ЦАГТ:

”Корпорайт” зочид буудалд ("Баянгол" зочид буудлын хойно) “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” үндэсний чуулган болно. Дани улсын төслийн хүрээнд “NTS” ТББ-аас нийслэл хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймагт Хадгаламж зээлийн бүлгүүдийг байгуулж, жижиг бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжиж ажилласны үр дүнг танилцуулна. Утас: 9919-2169.  9903-0762.

10.00 ЦАГТ:

НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан болж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төслийн талаар иргэдийн санал асуулгын дүнг танилцуулна. Мөн НОСК-ийн харьяа охин компани байгуулж, түүгээр дамжуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах талаар хэлэлцэнэ.

11.00 ЦАГТ:

ҮСХ-ноос 2022 оны эхний 10 сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.

11.30 ЦАГТ:

“ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Таван толгойн тээврийн замд ослоор эр нөхөр, үр хүүхдээ алдсан ар гэрийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

12.00 ЦАГТ:

ЭМЯ-нд Дэлхийн дутуу төрсөн нярайн өдрийг тохиолдуулан JCI Монгол ТББ-аас дутуу төрсөн нярайн эндэгдэлийг бууруулах зорилготой Save Angels төслийн хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд гардуулна.

11.00 ЦАГТ:

 АН-ын байранд /Шонхор тауэр/ “4/11 Мэдээллийн цаг”-аар АН-ын удирдлагууд төсөв болон Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын аар мэдээлнэ. Хаана: Ардчилсан намын байр /Шонхор тауэр/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж