
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 градус, Говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 25-27 градус дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
Б.Анхаа