Samsung Experience Store нээлтээ хийж Сайн гэрэл зургийн уралдааны ялагчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

Samsung Experience Store нээлтээ хийж Сайн гэрэл зургийн уралдааны ялагчид тодорлоо

“Sain electronics” ХХК Монголд анх удаа, албан ёсны эрхтэйгээр Samsung Experience Store дэлгүүрийг 2022 оны 11-р сарын 10 өдөр Shangri-la mall-ийн 3 давхарт амжилттай нээлээ.

Samsung Experience Store нь Samsung брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө туршиж үзэн танилцах бололцоог хэрэглэгчдэдээ олгодгоороо онцлог юм. Өөрийн ажил амьдралыг хэрхэн бүтээлч болгох, шинэ дэвшилтэт технологиудаас суралцах зэрэг өдөр тутмын амьдралаа хөнгөвчлөх шийдлийг хайж буй хэрэглэгчдэд туслах нь Experience Store-ийн үндсэн зорилго юм.

Мөн Samsung брэндийн телевизүүдэд хямдрал зарласан ба сонгогдсон телевизүүд 11-р сарын 27-ны өдөр хүртэл 20% хямдарлаа.

Салбар 1 – Шангрила Молл 3-р давхар Samsung Experience Store
Салбар 2 – Хүннү Молл 1-р давхар Samsung Mono Store
Салбар 3 – Centrall Mall 1-р давхар Samsung Mono Store

“Samsung Experience Store”-ийн нээлтийн бичлэгийг хүлээн авч үзнэ үү.

ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ ӨӨРИЙН БИЕЭР МЭДРЭХИЙГ ХҮСВЭЛ SAMSUNG EXPERIENCE STORE-Т ЗОЧЛООРОЙ!

Энэхүү нээлтийн хүрээнд гэрэл зураг сонирхогчид залуусын дунд нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хөндөх, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлэх зорилготой “Сайн” гэрэл зургийн уралдааныг зохион байгууллаа. Энэхүү уралдааныг агаарын бохирдол, цөлжилт, ундны усны хомсдол, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хар тамхи, хог хаягдал, эдийн засгийн хямрал, авто замын түгжрэл зэрэг сэдвүүдийн хүрээнд нээлттэй зохиосон ба нийт 109 бүтээл иржээ.

  • Уралдааны тэргүүн байранд Ө.Тэмүүлэн “Ундны усны хомсдол” бүтээлээр шалгарч Samsung Galaxy S22 утас
  • Уралдааны 2-р байрт Т.Одгариг “Өглөөний галлагаа” бүтээлээр шалгарч Samsung Galaxy A7 Lite  таблетын эздээр тус тус шалгарсан байна.

Уралдааны шилдэг бүтээлүүдээс хүргэж байна.

1-р байр Ундны усны хомсдолӨ.Тэмүүлэн

 

2-р байр Өглөөний галлагааТ.Одгариг

3-р байр ЦөлжилтП.Отгонбаатар

4-р байр УтааП.Отгонбаатар

5-р байр Эдийн засгийн хямралВ.Бат-Орших

Уралдаанд оролцсон бүтээлүүдээс: https://myalbum.com/album/Fb4ueePsVn9BTn/?invite=7776a47f-5e8c-4126-ba19-97f5b0f62983

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж