Паркийн тохижилтын ажилд 48 цагийн дотор 1000 гаруй хүн саналаа өгөөд байна

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

Паркийн тохижилтын ажилд 48 цагийн дотор 1000 гаруй хүн саналаа өгөөд байна

Паркийн тохижилтын ажилд 48 цагийн дотор 1000 гаруй хүн саналаа өгөөд байна

Рио Тинто Монгол компани “Хүүхдийн парк”-ийн баруун талын 10.2 газрыг 4 жилийн хугацаанд тохижуулж, ногоон цэцэрлэгт хүрээлэн болгон олон нийтэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй. Энэ ажилдаа иргэдийн санаа бодлыг тусгахаар 11-р сарын 14-ний өдөр тусгай вэбсайт нээжээ. /Энд дарж нэвтэрнэ үү/

Тус вэбсайтаар дамжуулан эхний 48 цагт 1000 гаруй хүн саналаа өгсөн байна. Тухайлбал иргэд

  • Ногоон талбай хэвээр нь хадгалах, зүлэгжүүлэх
  • Мод бут, зүлгэн дээр хэвтэх, жижиг цөөрөм
  • Бие засах газар, нярай хүүхэд хуурайлж хөхүүлэх орчин
  • Орой алхахад гэрэлт гудамж шиг орчин
  • Тав тухтай зам, амрах сандалнууд
  • Олон улсын стандартад нийцсэн хадан болон мөсөн авиралтын хана
  • Ээж, хүүтэйгээ хамт зугаалах орчин гэх зэргээр саналуудаа бичиж илгээжээ.

Компани иргэдийн саналыг нэг сарын хугацаанд авах юм байна. Тиймээс та одоо ч энэхүү вэбсайтад нэгдэж өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх боломжтой.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж