Рио Тинто Монгол компани “Хүүхдийн парк”-ийн баруун талын 10.2 газрыг 4 жилийн хугацаанд тохижуулж, ногоон цэцэрлэгт хүрээлэн болгон олон нийтэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй. Энэ ажилдаа иргэдийн санаа бодлыг тусгахаар 11-р сарын 14-ний өдөр тусгай вэбсайт нээжээ. /Энд дарж нэвтэрнэ үү/
Тус вэбсайтаар дамжуулан эхний 48 цагт 1000 гаруй хүн саналаа өгсөн байна. Тухайлбал иргэд
- Ногоон талбай хэвээр нь хадгалах, зүлэгжүүлэх
- Мод бут, зүлгэн дээр хэвтэх, жижиг цөөрөм
- Бие засах газар, нярай хүүхэд хуурайлж хөхүүлэх орчин
- Орой алхахад гэрэлт гудамж шиг орчин
- Тав тухтай зам, амрах сандалнууд
- Олон улсын стандартад нийцсэн хадан болон мөсөн авиралтын хана
- Ээж, хүүтэйгээ хамт зугаалах орчин гэх зэргээр саналуудаа бичиж илгээжээ.
“Хүүхдийн парк”-ийн баруун жигүүр дэх 10 га хэсгийг ая тухтай, ногоон цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах энэхүү төсөлд ТАНЫГ дуу хоолой, саналаа https://t.co/QOZzHRFXVd хуудсаар дамжуулан хуваалцахыг уриалж байна. pic.twitter.com/FtIm6SZjAr
— Rio Tinto Mongolia (@RTMongolia) November 14, 2022
Компани иргэдийн саналыг нэг сарын хугацаанд авах юм байна. Тиймээс та одоо ч энэхүү вэбсайтад нэгдэж өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх боломжтой.
Холбоотой мэдээ