Н.Мандуул: "Эрэл"-ээр төлүүлэх гэж төслийнх нь борлуулалтанд хүртэл захиалагч хайсан

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

Н.Мандуул: "Эрэл"-ээр төлүүлэх гэж төслийнх нь борлуулалтанд хүртэл захиалагч хайсан

Н.Мандуул: "Эрэл"-ээр төлүүлэх гэж төслийнх нь борлуулалтанд хүртэл захиалагч хайсан

Хөгжлийн банкны захирал Н.Мандуул  “Эрэл”-ийн байшин үйлдвэрлэх үйлдвэрт очиж, барьцаа хөрөнгийн мэдээлэл болон бусад асуудлаар хэвлэлээр олон нийтэд мэдээлэл өглөө. Тус компани Хөгжлийн банкнаас тухайн үеийн Засгийн газрын шууд тушаалаар нийт гурван удаа 72.6 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Тухайн үеийн Засгийн газрын тогтоолоор 2013 онд 14 сая ам.доллар, 2014 онд 13.4 сая евро, 2015 онд 9 сая ам.доллар буюу, нийт 23 сая ам.долларын, 13 сая еврогийн зээл авсан түүхтэй.

Одоогийн байдлаар “Эрэл”-ийн Хөгжлийн банкинд төлөх өрийн хэмжээ хүүтэйгээ нийлээд 179 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм.

Харин “Эрэл”-ийн зүгээс “Манай компани авсан зээлээ эргүүлэн төлөхийн тулд барьсан үйлдвэртээ хангалттай захиалга буюу хэд, хэдэн орон сууцны хорооллыг төслийн байдлаар авах шаардлагатай. Бид барьцаа хөрөнгөө тухайн үеийн ханшаар буюу 2013-2014 онд 50 тэрбум төгрөгөөр үнэлүүлж, Хөгжлийн банкнаас зээл авсан. Зээлээ хэзээ төлөхөө мэдэхгүй” гэх байр суурьтай байна.

Хөгжлийн банкнаас гурван жилийн өмнө 160 тэрбумын нэхэмжлэлтэй материалыг бүрдүүлж, “Эрэл” компанийг шүүхэд өгсөн ч шүүх хуралдаан 17 удаа хойшлоод байгаа. Одоогоор “Эрэл”-ийн чанаргүй зээлийг төлүүлэх шийдвэр шүүх дээр гацсан, барьцаа хөрөнгө нь өрөндөө хүрэлцэхгүй нөхцөл байдалтай ийм цаг үед “Эрэл”-ийн эзэн Б.Эрдэнэбат нь Монголд байхгүй, гадаадад амьдарч байна.

Өнөөдрийн байдлаар өрийн үлдэгдэл 197 тэрбум төгрөг боловч барьцаанд тавьсан эд хөрөнгийн үнэлгээ нь ердөө 50 тэрбум төгрөг. 50 тэрбумын хөрөнгийг барьцаанд хурааж авлаа ч авсан зээлийнх нь дөрөвний нэг төдий хэмжээнд байна. Түүнчлэн “Эрэл” компани өөрийн мэдэлд байх 10 га газраа барьцаанд тавьсан гэх боловч үүний ердөө 2,8 га нь Хөгжлийн банкны барьцаанд байдаг бөгөөд энэ багахан газар дээр объектууд нь хүртэл барьцаанд байгаа. Хэрэв тус компанийн барьцаанд буй газрыг хурааж авсан тохиолдолд үйлдвэр дангаараа ажиллах боломжгүй. “Эрэл” компани Хөгжлийн банкнаас гурван удаагийн олон сая ам.долларын зээл авсан ч үйлдвэр 2019 оноос үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бөгөөд эргэлтийн хөрөнгө дутагдсан учир үйл ажиллагаа зогссон гэж үйлдвэрийн зүгээс тайлбар өгчээ.

Хөгжлийн банкны захирал Н.Мандуулын хэлж байгаагаар Хөгжлийн банк “Эрэл” компанийн төслийг явуулж, зээлээ бүрэн авахын тулд аргаа барж буйгаа хэлээд бүтээгдэхүүнийг нь авах захиалагч хүртэл хайсан гэдгээ ярилаа. “Эрэл” компани нь Хөгжлийн банкнаас хамгийн их зээлийг авсан 3 том хувийн хэвшлийн нэг бөгөөд зээл нь төлөгддөггүй, борлуулалт нь явагддаггүй, шүүх хурал нь болдоггүй гацаанд орчихсон төсөл болсныг Хөгжлийн банкны захирал дуулгалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж