NASA сарны аялалдаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

NASA сарны аялалдаа гарлаа

NASA сарны аялалдаа гарлаа

АНУ-ын сансар судлалын агентлаг /NASA/-ийн сарны аялал сүүлийн гурван сарын турш техникийн асуудлаас болж хойшлогдоод байсан. Тэгвэл өнөөдөр /2022.11.16/ Артемис-1 даалгавар буюу “Орион” хөлөг Улаанбаатарын цагаар 14:04 минутад хөөрлөө. Хэрвээ хөөргөлт амжилттай болвол хөлөг сарыг бүтэн тойроод 26 хоногийн дараа дэлхий рүү буцаж ирэх юм.

Энэ удаагийн нислэг нь урьд өмнө байгаагүй хамгийн хүчирхэг пуужингийн анхны нээлт болж байна. Мөн NASA-ийн Артемис хөтөлбөрийн анхны даалгавар бөгөөд 2025 онд сансрын нисгэгчдийг саран дээр буулгана гэж найдаж байна. Артемис-1 даалгаварт сансрын нисгэгчид оролцоогүй. Хөлөг саран дээр буухгүй ч NASA-ийн мангас пуужингийн чадварыг харуулах эрхэм зорилготой.

Артемис I төлөвлөгөөнөөсөө таван жил хоцорч, төсвөөс олон тэрбум доллар хэтрүүлсэн. Хөтөлбөрт 40 гаруй тэрбум ам.доллар зарцуулжээ. NASA анх наймдугаар сард Артемис-1-ийг хөөргөх гэж оролдсон боловч пуужингийн хөдөлгүүрт техникийн саатал гарснаар төлөвлөгөө цуцлагджээ. Пуужинг Иан хар салхинаас хамгаалахын тулд есдүгээр сард түр хугацаанд угсралтын байр руу нь буцаасан. Улмаар энэ сарын 3-ны өдөр хөөргөх тавцан дээр нь буцаж авчирчээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж