Б.Пүрэвдорж гишүүн жагссаны хүчинд хуулиа хэлэлцүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж гишүүн жагссаны хүчинд хуулиа хэлэлцүүлж эхэллээ

Б.Пүрэвдорж гишүүн жагссаны хүчинд хуулиа хэлэлцүүлж эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж арваннэгдүгээр сарын 3-нд ахмад настнуудыг оролцуулсан жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, тэтгэврийг сүүлийн долоон жилийн дундаж цалингаар тооцон тогтоож байгааг эсэргүүцэн, УИХ-ыг өөрийнх нь санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг шаардсан. Тэгвэл жагсаал үр дүнгээ өгч УИХ-аар Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхээр болж, хэлэлцэх асуудлын дараалалд багтаажээ.

Тэрбээр тэтгэврийг сүүлийн таван жилийн дунджаар тооцон тогтоох хуулийн төслийг санаачилсан юм. УИХ-аас хуулийг баталсан нөхцөлд ахмадуудын тэтгэвэр 100,000-150,000 төгрөгөөр нэмэгдэх юм.

Хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Чинзоригийг сонгосон бөгөөд өнөөдрөөс /2022.11.15/ ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд эхлээд байна.

Сануулахад, тэрбээр энэхүү хуулийн төслөө УИХ-аар хэлэлцүүлэхийг хүсч, сүүлийн нэг жил гаруйн хугацаанд шаардаж байсан ч хүлээн аваагүй. Тиймээс жагсаал зохион байгуулсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж