Монголын ирээдүй хүүхэд залуусаа хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд нь бид хамтдаа хэрхэн хөтлөх вэ? уриан дор өрнөсөн “Мобитэмүүлэл хөтөлбөр”-ийг санаачлагч Мобиком Корпораци УБ хотын Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 19 сургуульд 2010-2011 оны хичээлийн жилд “Цахим сургалт” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
“Цахим сургалт” төслийн хүрээнд БЗД-ийн 19 сургуульд цахим удирдлага, хяналт, сургалтын программыг нэвтрүүлж, сургууль бүр портал веб хуудас, өндөр хурдны интернэт, компьютер, дотоод сүлжээ бүхий “Багш хөгжлийн танхим”-тай болж, сургалтын болон сургуулийн дотоод үйл ажиллагаанд ашиглагдах цахим мэдээллийн санг байгуулан ажиллах юм. Мөн төслийг амжилтай хэрэгжүүлж хэвшүүлэхтэй холбоотой багш нарт зориулсан 160 гаруй цагийн сургалтууд зохион байгуулагдана. Тус төсөл хэрэгжсэнээр:
Сургуулийн хувьд багш, сурагч, сургалтын нэгдсэн мэдээллийн сантай болох, сургууль сургалттай холбоотой аливаа судалгааг онлайнаар авах, ил тод шударга үнэлэх, сурагчдыг сурлагын амжилттай нь холбон судалгаа хийх,цаасгүй технологи ашиглан зардал мөнгө хэмнэх,сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулж,бүх мэдээллийг электрон хэлбэрээр хадгалах, хянах мэдээ тайланг нэгтгэх, дүгнэх, удирдах байгууллагад шуурхай хүргэх,сургуулийн ажиллагаанд иргэд, эцэг эхийн бүтээлч оролцоог нэмэгдүүлэх зэрэг өргөн боломж нээгдэж байгаа юм.
Багшийн хувьд: Сурагчдын сурлагын амжилтанд дүн шинжилгээ хийн, хичээл заадаг ангиудынхаа амжилтыг харьцуулан шинжлэх, судалгааг сурагч болон эцэг эхээс онлайнаар авах, сургалтандаа мэдээллийн технологийн шинэчлэлийг ашиглах, заах аргын ур чадвар өсөн нэмэгдэх
Сурагчдад: Сурлагын болон хувийн нууцлал хангагдаж, онлайн хичээлийг гүнзгийрүүлэн бие даан судлаж, хоцорсон хичээлээ нөхөх,багш, сургалтын менежерээс онлайнаар зөвлөгөө авах
сургалтын хөтөлбөр агуулга, эзэмшвэл зохих мэдлэг, чадвар,чадамжаа мэдэх, олж авах, даалгавар бие даан гүйцэтгэх, мэдлэгийн түвшингээ тогтоолгох, хичээл тус бүрээр өөрийн үнэлэмж чансааг мэдэх, мэдээллийн технологийн мэдлэг сайжрах, цахим сүлжээг ашиглах чадвар өсөн нэмэгдэх
Эцэг эхчүүдэд: Хүүхдийнхээ хичээл сургалт сургуулийн үйл ажиллгаатай цаг хугацаанд нь танилцах, мэдээлэл авах, багш нар сургалтын менежертэй онлайнаар харилцаж зөвлөлдөх боломж бүрдэж байна.
2010-2011 оны хичээлийн жилд Баянзүрх дүүргийн төрийн өмчит Ерөнхий боловсролын 19 сургуульд 1600 гаруй багш нар ажиллаж, 40 мянган сурагчид суралцах юм.