“Амазон” компани 10,000 ажилтнаа цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

“Амазон” компани 10,000 ажилтнаа цомхотгоно

“Амазон” компани 10,000 ажилтнаа цомхотгоно

“Амазон” компани энэ долоо хоногоос эхлэн 10 мянга орчим ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байна. Энэ нь компанийн түүхэн дэх хамгийн том цомхотгол болох юм. 10 мянган ажилтан нь компанийн нийт ажиллах хүчний гурван хувь гэсэн үг. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр уг цомхотгол нь дуут туслах “Alexa”, жижиглэнгийн худалдааны хэлтэс, хүний нөөцийн салбарт чиглэх аж.

Цахим худалдааны акул “Амазон” компани энэ жил технологийн ажилчдынхаа нэмэлт урамшууллын дээд хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Гэвч өөрчлөгдөж буй бизнесийн загвар болон найдваргүй эдийн засаг технологийн салбарынхныг цомхотгол руу түлхэж байна. “Твиттер”, “Мета” зэрэг томоохон компанийг энд дурдаж болно.

Covid-19 ихэнх байгууллагат сөргөөр нөлөөлсөн бол “Амазон”-ы хувьд эсрэгээрээ байсан үе бий. Хэрэглэгчид цахимаар дэлгүүр хэсч, компаниуд үүлэн тооцооллын үйлчилгээ рүү хошуурсан. Үүнтэй холбоотойгоор “Амазон” компани цар тахлын жилүүдэд ажиллах хүчээ хоёр дахин нэмэгдүүлж, ашгаа дараагийн томоохон төсөл, туршилтууддаа зарцуулжээ. Гэвч энэ оны эхээр компанийн өсөлт сүүлийн 20 жилд байгаагүйгээрээ хамгийн доод түвшинд хүрсэн байна. Энэ нь хэт их хөрөнгө оруулалт, хурдацтай тэлэлтээс болж өндөр зардалтай тулгарсантай холбоотой. Мөн үнийн өсөлтөөс шалтгаалаад хүмүүс худалдан авалт хийх сонирхолгүй болсонтой холбоотой юм.

“Амазон” компани 2001 онд 1500 ажлын байраа цомхотгож байсан. Тухайн үедээ энэ нь нийт ажилтны 15 хувьтай тэнцэж байв.

Эх сурвалж: NY TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж