Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн яамны Хууль эрхзүйн газрын даргаар Ц.Батзулыг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханыг томилохоор болжээ.
Засгийн газар ээлжит хуралдаанаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхийг чөлөөлсөн билээ. Тэрбээр гадаадад удаан хугацаагаар сурах болсон тул ажлаа хүлээлгэж өгөх өргөдөл гаргасан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбарлаж байв.
Х.Улам-Өрнөх нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Үндэсний аудитын газрын дарга асан Д.Хүрэлбаатар нарын хүү юм. Монгол Улсын Шадар сайдын харьяанд тендер, концессын асуудлыг зохицуулах чиг үүрэг хүлээн ажиллаж буй агентлагийг тэргүүлэн ажиллаж байсан билээ.