Ураны ашиглалтын 6, хайгуулын 8 зөвшөөрөл хүчин төгөлдөр байна

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

Ураны ашиглалтын 6, хайгуулын 8 зөвшөөрөл хүчин төгөлдөр байна

Ураны ашиглалтын 6, хайгуулын 8 зөвшөөрөл хүчин төгөлдөр байна

Монгол Улсын хэмжээнд 2022 оны аравдугаар сарын байдлаар Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудын нутгуудад 66327.54 гектар талбай бүхий цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын 8 тусгай зөвшөөрөл, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудын нутгуудад 106059.67 гектар талбай бүхий цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 6 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Хайгуул хийж, нөөцийг нь тооцоолсон 13 ордын хэмжээнд В+С зэргээр 192241 тонн металл ураны нөөцийг Монгол Улсын Ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд бүртгэжээ. Хуулийн хүрээнд нөхцөл шаардлага хангаж буй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниуд үйл ажиллагаа явуулж буй юм. Тодруулбал, Монгол Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК Зөөгч-Овоо, Дулаан-Уул ордуудын төсөлд, Францын “Орано” групп, Монгол-Чехийн хамтарсан Гурван сайхан, Хараат хайрханы ордуудын төсөлд, Чех улсын  “Ураниум индастри” ХХК 85 хувийн хөрөнгө оруулалттай “Мон-Атом” ХХК 15 хувийн оролцоотой үйл ажиллагаа явуулж байна.

УУХҮЯ-наас Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор “Газрын дор хүхрийн хүчлээр уран олборлоход мөрдөх техникийн зохицуулалт нэртэй гарын авлагыг ”Олон улсын атомын энергийн агентлагаас 2001 онд гаргасан “Ураныг газар дор хүчлээр уусгах техникийн гарын авлага дээр үндэслэн гаргажээ.

Дэлхийд 60 жилийн түүхтэй энэхүү технологи уранаас гадна бусад зэс алт, никель, кобальт зэрэг бусад ашигт малтмалыг олборлоход ашиглах боломжтой хямд төсөр, богино хугацаанд барьж угсрах, хянах боломжтой, ухаалаг уул уурхайн арга болж улам хөгжсөөр буй юм.

Сонирхуулахад, Монгол орны зүүн болон зүүн өмнөд хэсэгт 1940-өөд оны сүүлээр геологийн сэдэвчилсэн судалгааны ажил хийгдсэнээр цацраг идэвхт ашигт малтмалын судалгаа эхэлсэн гэж үздэг. БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1970 оны хэлэлцээрийн дагуу ураны геологийн судалгааг Монгол Улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт төрөлжүүлэн явуулах ажлыг ЗХУ-ын Геологийн яамны Монголын геологи-зураглалын экспедици, эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад байгууллагууд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэжээ.

Судалгааны ажил үндсэндээ 1990 он хүртэл үргэлжилж, геологийн судалгаа, хайгуулын өргөн хүрээтэй ажил хийгдсэн бөгөөд судалгаанд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь хамрагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж