Байден: Пуужинг ОХУ харвасан гэж үзэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

Байден: Пуужинг ОХУ харвасан гэж үзэхгүй байна

Байден: Пуужинг ОХУ харвасан гэж үзэхгүй байна

НЭМЭЛТ: 13:25

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Их-7" бүлгийн удирдагч нарын шуурхай хурлаас гарч ирээд мэдэгдэл хийхдээ, "Польшид унасан пуужинг Оросын талаас харвасан гэхэд эргэлзээтэй байна" гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр хоёр хүний амийг авсан уг хэргийг мөрдөн шалгах ажилд Польш улсад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Түүнчлэн АНУ-ын гурван албан тушаалтан мэдэгдэлдээ, "Урьдчилсан дүгнэлтэд үндэслээд Оросын агаарын довтолгооны эсрэг Украины талаас харвасан пуужин Польшид унасан байх магадлал өндөр байна" гэж мэдэгдсэн байна. ОХУ нь өчигдөр орой Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд агаараас цохилт өгч, 80 гаруй пуужин харвасан юм.

Энэ үеэр Украины хилээс 5 км зайтай орших Польшийн тосгонд пуужин унаснаас буудай хатааж байсан хоёр тариачин амь үрэгдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS


Балид “Их-20”-ийн удирдагчид хуралдаж байх үеэр Польшид пуужин унасан нь хамаг төлөвлөгөөг өөрчлөв. Мөн өдөр хийхээр төлөвлөж байсан Япон, Их Британийн удирдагчдын уулзалтыг түр хойшлуулжээ. Польшийн нутаг дэвсгэрт пуужин харвасантай холбоотойгоор “Их-7” бүлгийн удирдагчид яаралтай хуралдах болов. “Их-7”-ийн бүлэгт Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ багтдаг.

Удирдагчид Батлан хамгаалахын болон Гадаад хэргийн сайд нартайгаа утсаар ярьжээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн ерөнхий сайд Риши Сунак нар Польштой холбоо тогтоогоод байна. АНУ дэлбэрэлтийн мөрдөн байцаалтад дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ хэлэв. Байден НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй мөн ярилцжээ.

Цагаан ордны нэрлэснээр “яаралтай дугуй ширээний уулзалт”-д “Их-7”-ийн удирдагчдаас гадна Европын холбоо, Испани, Нидерланд улсууд нэгдэв. Тодруулбал, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен, Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони, Германы канцлер Олаф Шольц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн ерөнхий сайд Риши Сунак, Испанийн ерөнхий сайд Педро Санчес, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте, Японы ерөнхий сайд Фүмио Кишида, Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель нар хуралд оролцож байна.

НАТО-ийн орнууд, тэр дундаа АНУ пуужин харвасан бурууг одоогоор хэн нэгэнд өгөөгүй байна. Түүнчлэн НАТО-гийн сайд нарын шуурхай хурлаар Польшид пуужин унасан санаатай үйлдэл эсвэл санамсаргүй ослын аль нь болохыг тодорхойлж, хариу арга хэмжээ авахаар хэлэлцэж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж