Д.Монголхүүд цахим гав зүүхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

Д.Монголхүүд цахим гав зүүхээр болжээ

Д.Монголхүүд цахим гав зүүхээр болжээ
Иргэн Д.Монголхүүг өнгөрсөн тавдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зургаан цагдааг зодсон гэх хэргээр 12 сарын турш зорчих эрхийг нь  хязгаарлах шийдвэрийг гаргасан.
Түүний оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх ял оноосныг нийслэлийн давж заалдах шат болон Улсын дээд шүүхээс хэвээр үлдээсэн тул ялыг өнөөдрөөс хэрэгжүүлж цахим гав зүүхээр болжээ.
Дашрамд дурдахад, "No war" хөдөлгөөний таван иргэнд үүсгэсэн хоёр эрүүгийн хэргийн шүүх хурал гурван өдөр үргэлжилж, тэднийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гомдол болон "Nodoublestandart" хөдөлгөөн Засгийн газрын "Цахим үндэстэн" шоуг шүүмжилсэн иргэдийг 461 дүгээр хорих ангид хууль бусаар хорьсныг эсэргүүцэж, "хүн оргуулсан" гэх үндэслэлээр шүүсэн.

Б.Бямбагэрэлийг 24 сараар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг хязгаарласан бол Э.Одбаярын 19 сар, Ц.Чинбатыг 12 сараар, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарыг тус тус найман сар цагдан хорих саналыг прокурор гаргасан.

Шүүхээс тус хөдөлгөөний таван иргэнийг тус бүрийн дүүргээс гарах эрхийг нэг жилийн хугацаатайгаар хязгаарлажээ. Тодруулбал, Э.Одбаярыг 1.2 жилээр, бусад иргэнийг нэг жилээр өөрийн оршин суугаа дүүргээс гарахыг  хязгаарласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
7
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж