"Эх дэлхийн мисс-2022" тэмцээний финалын шат өнөөдөр /2022.11.16/ Филиппин улсын Манила хотод эхэлж байна. Тэмцээний финалын шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн мисс С.Нандин оролцож буй. Түүний видео танилцуулга хамгийн их үзэгчдийн саналыг авч, "Шилдэг эко видео" болжээ.
Мисс бүсгүйн хувьд энэ хичээлийн жилээс Кувейт улсын "БСК" дунд сургуулийн арванхоёрдугаар ангид суралцаж эхэлсэн. Монголдоо "Сант" сургуульд арваннэгдүгээр ангиа дүүргээд гэр бүлээрээ Кувейт улсад нүүж ирсэн. Ирээдүйд биохимич мэргэжлээр сонгон суралцах сонирхолтой.
Энэ оны хавар “Queen model Agency”-н Х.Энхмаа багшийн удирдлаган дор загвар өмсөгчийн сургалтаа дүүргээд Гүрж улсын Тбилиси хотод зохион байгуулсан дэлхийн өсвөр үеийн загвар өмсөгчдийн тэмцээн болох “World Teen Model of the Planet“ тэмцээний тайзнаа гараагаа эхэлсэн. Надад загвар өмсөгч болох гарааг минь эхлүүлж өгсөн Х.Энхмаа багшдаа болон “Miss Mongolia Tourism Association” холбооны захирал Б.Гантогоо эгчдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэдгээ news.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байв.
Мөн тэрбээр "Гүрж улсад зохион байгуулсан “World Teen Model of The Planet”- тэмцээний “Шилдэг үндэсний хувцас “ болон Гран при шагнал хүртсэн. Мөн Каннын кино фестивалийн хүрээнд зохиогддог загварын шоу, Парисийн загварын долоо хоног, Арабын загварын долоо хоногт урилгаар оролцсон анхны монгол загвар өмсөгч болсон. Тэрбээр "Ирээдүйд дэлхийн дулаарал болон байгаль экологид тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд өөрийн зүгээс дорвитой нөлөө үзүүлэхийг эрмэлзэж байна. Загвар өмсөгчийнхөө карьерыг өсгөж дэлхийн загварын ертөнцийн тайзнаа алхахыг зорьж байгаа. Хүссэн мэргэжлээрээ суралцаад ирээдүйд эх орондоо ихийг хийж бүтээхийг хүсдэг" гэв.
Холбоотой мэдээ