Монгол охин "Хүүхдийн шилдэг загвар өмсөгч" шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

Монгол охин "Хүүхдийн шилдэг загвар өмсөгч" шагнал хүртжээ

Монгол охин "Хүүхдийн шилдэг загвар өмсөгч" шагнал хүртжээ

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо “Middle East Fashion Week” арга хэмжээг арваннэгдүгээр сарын 4-13-ны өдрүүдэд зохион байгуулав. Энэ үеэр таван настай монгол охин Г.Хүслэн "Олон улсын хүүхдийн шилдэг загвар өмсөгч" шагнал хүртжээ. Уг шагналыг өчигдөр /2022.11.15/  “Middle East Fashion Week” арга хэмжээний ерөнхийлөгч Саймон гардуулж өгсөн байна. Бяцхан загвар өмсөгч Г.Хүслэн Олон улсын хүүхдийн загварын тэмцээний хоёр удаагийн ялагчаар тодорч байжээ.

Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират улсад суугаа Элчин сайдын яамны ивээл дор “Монгол бахархал” соёлын арга хэмжээг "Мисс Монгол" аялал жуулчлалын холбоотой хамтран анх удаа зохион байгуулж Монгол Улсын соёл, урлаг, уламжлалт ахуй болон үндэсний үйлдвэрлэгчдийг сурталчлав. "Монгол бахархал” соёлын арга хэмжээг Соёлын тэргүүний ажилтан, мисс Б.Гантогоо зохион байгуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Гавъяат жүжигчин С.Наран ая дуугаа өргөн барьж, үндэсний брэнд "Nolur Cashmere" монгол ноолууран бүтээгдэхүүнээ танилцуулсан.
Олон улсын загварын долоо хоногийн шоунд “Nolur” cashmere шинэ коллекцоо танилцуулсан анхны Монгол брэндийн нэг болсон байна.
Тус шоунд дэлхийн алдартнууд, загварын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн зорин ирсэн бөгөөд “Fashion TV”, “Vogue Arabia” сэтгүүл “Nolur” брэндийг тухайн өдрийн шилдэг үзүүлбэрээр онцолсон нь дэлхийн зах зээлд гарах эхлэлээ тавьжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж