Хүн төрөлхтний мөхөлд тарган эрэгтэйчүүд буруутай юу?

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

Хүн төрөлхтний мөхөлд тарган эрэгтэйчүүд буруутай юу?

Хүн төрөлхтний мөхөлд тарган эрэгтэйчүүд буруутай юу?

Олон улсад явуулсан судалгаагаар эрэгтэйчүүдийн үрийн шингэнд байх эр бэлгийн эсийн тоо 50 хувиар цөөрсөн нь хүн төрөлхтөнийг мөхөлд хүргэж болзошгүй гэж эрдэмтэд анхааруулжээ. Хүний нөхөн үржихүйн судалгааг 1973-2018 оны хооронд 53 оронд явуулсан бөгөөд сүүлийн 46 жилийн хугацаанд эрэгтэйчүүдийн үрийн шингэнд агуулагдах эр бэлгийн эсийн тоо ихээр цөөрсөн нь ажиглагджээ.

Эр бэлгийн эсийн тоо цөөрсөн нь эрэгтэйчүүдийн бэлхүүсийн хэмжээ бүдүүрсэн болон химийн бодисын хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна.  Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөний мөхөлд бүдүүн эрчүүд буруутан болж байна.

Дэлхийн хүн ам өчигдөр /2022.11.15/ найман тэрбумд хүрсэнтэй зэрэгцэн уг асуудал олны анхаарлыг татжээ. Хүн төрөлхтөн долоон тэрбумаас найман тэрбум болж өсөхийн тулд 12 жилийн хугацааг зарцуулсан. Тэгвэл мэргэжилтнүүдийн тооцооллоор хүн төрөлхтөн есөн тэрбум болж өсөхөд 15 жил шаардагдах бөгөөд 2037 оноос хойш дэлхийн хүн амын өсөлт огцом удаашрах гэнэ.

Судалгаагаар 1973 онтой харьцуулахад 2018 онд эрэгтэйчүүдийн үрийн шингэнд эзлэх эр бэлгийн эсийн тоо 51.6 хувиар багассан байна. Эр бэлгийн эсийн тоо цөөрөх хандлага Хойд Америк, Европ, Австрали тивд бусдаас илүү хурдацтай явагдсаныг судалгааны үр дүн харуулжээ.

Эрэгтэйчүүдэд тестостерон дааврын хэмжээ буурах нь эр бэлгийн эсийн тоонд нөлөөлдөг бөгөөд төмсөгний хорт хавдар зэрэг өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Үүний зэрэгцээ хүүхэд төрүүлэх сонголт нь эмэгтэйчүүдэд байдаг учраас хүн төрөлхтний өсөлтөд тэд ч мөн нөлөөтэй. 50 жилийн өмнө эмэгтэйчүүд дунджаар таван хүүхэд төрүүлдэг байсан бол 2020 оны байдлаар 2-3 хүүхэд  болж буурчээ.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж