НЭМЭЛТ: 17:10 цаг
Умард Атлантын цэргийн эвслийн байгууллагын "NATO" байгууллагын сайд нар өнөөдөр шуурхай хуралдаж, Польшийн нутаг дэвсгэрт пуужин унаж, хоёр хүн амь үрэгдсэн асуудлыг хэлэлцлээ. Уулзалтын дараа "NATO"-гийн цэргийн албан тушаалтан хэвлэлд мэдээлэл өгөхдөө, "Пуужин Польшийн газар нутагт унах үед нь тухайн хэсэгт нисч явсан агаарын тээврийн онгоцны радарт илэрсэн бөгөөд тухайн мэдээллийг холбогдох албаныханд өгсөн" гэв. Гэхдээ тэрбээр пуужинг хэдэн цагийн үед, хаанаас харвасан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй.
Харин "NATO"-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэлдээ, " Бид нөхцөл байдлыг ажиглаж, холбоотнууд нягт зөвлөлдөж байна. Бүх баримт нотлогдсон байх нь чухал” гэж хэлсэн байна.
Энэ талаар АНУ-ын талаас албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа ч тус улсын тагнуулын эх сурвалж "Associated Press" агентлагт хэлэхдээ, ОХУ-ын талаас харвасан пуужин Польшид унасан гэж мэдэгджээ.
Түүнчлэн Польшийн Ерөнхий сайд цэргийн анги нэгтгэлүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тушаал өгчээ.
Харин ОХУ-ын батлан хамгаалах яамнаас Украин-Польшийн хилийн бүсийг онилоогүй гэж мэдэгдээд, Польшийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг санаатайгаар нөхцөл байдлыг дэвэргэхээ болихыг шаарджээ.

Холбоотой мэдээ