“Toyota” компани Токио хотноо арваннэгдүгээр cарын 15-ны өдөр орон нутгийн цагаар 13:30 цагт байгаль орчинд ээлтэй, шатахуунд хэмнэлттэй автомашины үлгэр жишээ болсон “Prius”-ийнхээ шинэ загварыг танилцуулах юм байна.
Америкчууд уг автомашины нээлтийг арваннэгдүгээр сарын 15-ны Мягмар гаригийн 23:30 цагт, европчууд арваннэгдүгээр сарын 16-ны Лхагва гаригт үүрийн 04:30 цагт үзэх боломжтой гэсэн үг.
Шинэ загварын “Prius”-ийн танилцуулгаас харахад, дизайны хувьд олонд танил болсон ерөнхий хэлбэрээ хадгалсанаас гадна өмнөх загваруудаас илүү спорт хэв маягтай, намхан, гэрэл нь илүү тод байх юм байна.
Хэдийгээр “Prius"-ийн борлуулалт эрс буураад буй ч бүх цаг үеийн нийт борлуулалт нь 4.75 саяд хүрчээ.
Эх сурвалж: MOTOR1, CAR AND DRIVER, BLOOMBERG
Холбоотой мэдээ