“Найман шарга”-д долларын ханш 3450 төгрөг болов

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

“Найман шарга”-д долларын ханш 3450 төгрөг болов

“Найман шарга”-д долларын ханш 3450 төгрөг болов

Эдийн засагчдын хэлж байгаагаар ам.долларын ханш цаашид өсөх бөгөөд эдийн засгийн нөхцөл байдал ирэх саруудад хүндрэхийг сануулж буй. Арилжааны төвүүдэд өнгөрсөн сард ам.доллар 3150-3250 төгрөг болж буурсан бол Монголбанкны ам.долларын ханш 3408 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3440-3450 төгрөг болж, зах зээлийн ханшийн зааг 30-40 төгрөгийн зөрүүтэй болов.

Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс 3350 төгрөгт хүрсэн билээ. Харин арилжааны банкууд хязгаарлалтаа тодорхой хэмжээнд сулруулснаар энэ хөөсрөл бууж эхэлсэн. Гэхдээ энэ хөөсрөл дахин үүсч, ам.долларын ханш 3500 төгрөг давах эрсдэлтэй байгааг эдийн засагчид анхааруулж байна.

Банкууд ам.долларын өдрийн лимитээ цуцлаагүй бөгөөд шаардлагатай гүйлгээнд  тодорхой хэмжээнд хязгаарлалттай олгож байгаа аж.

МОНГОЛБАНКНААС ЗАРЛАСАН ДОЛЛАРЫН ХАНШ 3408 ТӨГРӨГ БАЙНА

Монголбанкнаас өнөөдөр /2022.11.15/ зарласан ханшийн тухайд ам.доллар 3408 төгрөгтэй тэнцэж байна. Ингэснээр төвбанкны ам.долларын ханш “Найман шарга”-ын зөрүү хоёр оронтой тоо дотор хэлбэлзэж эхлэв.

Харин арилжааны банкууд болох "Төрийн банк", "Хаан", "Голомт", "Худалдаа хөгжлийн банк" зэрэг банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэдэд ам.доллар хязгаартай олгож байна. Худалдаа эрхлэгчдийн хүсэлтийг харгалзаж ам.долларын шилжүүлгийг лимитийн дагуу хийж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж