"Бавуугийн Лхагвасүрэн" санг үүсгэн байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

"Бавуугийн Лхагвасүрэн" санг үүсгэн байгуулжээ

"Бавуугийн Лхагвасүрэн" санг үүсгэн байгуулжээ

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны нэрэмжит санг үүсгэн байгуулжээ. Энэ талаар түүний ач хүү, сангийн гүйцэтгэх захирал С.Хабулаас тодруулахад "Өвөөгийнхөө нэрэмжит "Бавуугийн Лхагвасүрэн" санг аравдугаар сард үүсгэн байгуулсан. Бид өвөөгийнхөө бүтээлүүдийг олон улсад сурталчлан таниулж, оюуны өмчийг эрхэмлэн дээдэлж, соён гэгээрүүлэх, олон түмэндээ оюуны өвийг түгээх зорилготой ажиллаж байна.

Сангийн нээлтийн үйл ажиллагааг өвөөгийнхөө мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 25-нд хийхээр төлөвлөж байна.

Энэ үеэр Дүрслэх урлагийн музейд өвөөгийнхөө гар бичмэл, уран бүтээл, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг олонд дэлгэх юм. "Бавуугийн Лхагвасүрэн" сангийн Удирдах зөвлөлд өвөөгийн маань дотнын найз, зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Л.Дашням тэргүүтэй уран бүтээлчид орсон" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж