2023 он их хямралын жил болно

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

2023 он их хямралын жил болно

2023 он их хямралын жил болно

Дэлхийн эдийн засагт 2022 он бол аймшигтай жил байлаа. Хятадын “Covid-19” -ийн эсрэг хөл хорио, ОХУ-аас Украинд дайн эхлүүлж, АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ чангаруулсан зэрэг нь хавсраад дэлхийн эдийн засагт цохилт болсон. Улмаар энэ оны эхээр 4.7 хувийн өсөлтийг таамаглаж байсан ч эдийн засгийн өсөлт 3.1 хувьд хүрч унав.

Тэгвэл “Bloomberg”-ийн эдийн засагчид ирэх 2023 онд эдийн засгийн өсөлт илүү удааширч, 2.4 хувь байх таамаглалыг гаргажээ. Европ эрчим хүчний гүн хямралд орж, АНУ-д хямрал гүнзгийрч, Хятад дахь үл хөдлөх хөрөнгийн хяналтгүй гулсалт болон Covid-19-ийн эсрэг илүү хязгаарлалт зэргээс шалтгаалан ирэх онд дэлхийн эдийн засгийн тоон үзүүлэлтүүд муу байх гэнэ.

Эдийн засагчид таамаглахдаа дэлхийн өсөлт 2023 онд 0.5 хувиар буурч магадгүй гэж тооцоолж байна. 2022 оны эдийн засгийн сул үзүүлэлтүүдээр тооцвол ирэх онд дэлхийн нийт орлого 5 их наяд ам.доллар гаруйгаар буурах аж.

Дэлхийн санхүүгийн хямрал, Covid-19 тахлын оргил үеийг эс тооцвол энэ нь "2001 оноос хойших хамгийн сул өсөлт" гэж Олон улсын валютын сан Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайландаа дурджээ. Эдийн засгийн өсөлт ДНБ-ий тооцоо 2021 онд 6 хувь байсантай харьцуулахад 3.2 хувь болж унасан. “Гэвч хамгийн муу зүйл хараахан эхлээгүй байна. Олон улсын хувьд 2023 он эдийн засгийн уналтын жил болно" гэж НҮБ, Дэлхийн банк болон дэлхийн олон гүйцэтгэх захирлуудын анхааруулгыг ОУВС давтан анхааруулж байна.

Дэлхийн эдийн засгийн гуравны нэгээс илүү хувь нь сөрөг өсөлттэй байх бол АНУ, Европын холбоо, Хятад гэсэн гурван том эдийн засгийн өсөлт удааширсаар байх болно гэж тайланд дурджээ. ОУВС-гийн таамаглалаар дэлхийн инфляци 2023 онд 6.5 хувь хүрч өсөх бол 2024 он гэхэд 4.1 хувь руу буурах магадлалтай байна.

АНУ-ын тухайд хөдөлмөрийн зах зээлийн уналт, өрхийн хэрэглээний зардал муудсан байдал 2023 оны хоёрдугаар хагасыг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Дээрх байдал нь энэ онд АНУ-ын эдийн засгийн өсөлтийг 1.8 хувьд хүргэсэн бол ирэх 2023 онд 0.7 хувьд унагах гэнэ. Үүн дээр орон сууцны зах зээлийн огцом хэлбэлзэл санхүүгийн системд хүчтэй нөлөө үзүүлбэл энэ оны хямралыг үргэлжлүүлж, өсөлт улам агших төлөвтэй байна.

Евро бүсийн орнууд хийн нөөцөө хуваалцаж, бизнес, өрхийг санхүүгээр хангалттай дэмжих байдлаар өвлийг давж чадвал эрчим хүчний хямрал өнгөцхөн тусах боломжтой. Европын эдийн засгийн өсөлт энэ онд 3.1 хувь байсан бол ирэх онд 0.1 хувиар буурах хандлагатай байна.

Хятадын засгийн газар “Тэг Covid” бодлогоо аажмаар сулруулж, үл хөдлөхийн салбарын уналтыг шийдвэрлэж чадна гэдэгт эдийн засагчид найдаж байна. Улмаар энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт 3.2 хувь байх бол ирэх 2023 онд цар тахлын эсрэг дэглэмийг цуцалбал 5.7 хувьд хүрч өснө гэж тооцоолжээ. Сөргөөр төсөөлбөл, томоохон хотуудад хөл хорио үргэлжилж, үл хөдлөхийн уналт нэмэгдвэл 2023 онд тус улсын эдийн засгийн өсөлт 3.5 хувь байна гэж үзэж байна.

Тус бүрчлэн авч үзвэл эдгээр хямралууд хэдийнэ нөлөөгөө үзүүлж эхэлсэн. Томоохон эдийн засгууд унасан үед нөлөөлөл нь тэднээр хязгаарлагдахгүй хямрал дэлхий нийтийг хамардаг. Худалдаа, санхүү, түүхий эдийн үнийн хэлбэлзэл нь АНУ, Евро бүс, Хятадад цочрол дэлхий даяар давалгаалж байна гэсэн үг. Экспортоо нэхэмжилж, санхүүжилтийн хэрэгцээгээ доллараар хангадаг хөгжиж буй олон зах зээлийн хувьд АНУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш өсөх эрсдэлтэй байгаа нь стрессийг улам бүр нэмэгдүүлж байна.

АНУ, Евро бүс, Хятад, Япон, Их Британийн хувьд эдийн засагчид Европын Төв Банкны дэлхийн загвараар АНУ, Евро бүс, Хятадаас ирэх цочролын үр нөлөөг тооцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж