5, 6, 7 тэрбум дахь хүүхдүүд хаана байна вэ?

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

5, 6, 7 тэрбум дахь хүүхдүүд хаана байна вэ?

5, 6, 7 тэрбум дахь хүүхдүүд хаана байна вэ?

Дэлхийн хүн ам 11 жилийн өмнө долоон тэрбум хүрч байв. ХХ зууны дунд үеийн хурдацтай өсөлт одоогоор удаашрах хандлагатай байна. НҮБ-ын тооцоолсноор есөн тэрбумд хүрэхийн тулд 15 жил шаардагдах аж. Харин 10 тэрбум хүрэхийн тулд 2080 оноос наашгүй гэж тооцоолж байна.

Дэлхий дээрх хүмүүсийн тоог нарийн тооцоолоход мэдээж хэцүү. Гэхдээ арваннэгдүгээр сарын 15 бол найман тэрбумд хүрэх хамгийн зөв тооцоолол аж.

1987 оны долдугаар сард Хорватын нийслэл Загреб хотод дэлхийн таван тэрбум дахь иргэн төрсөн. Түүнийг төрөөд хэдхэн минутын дараа л гэрэл зурагчид, улстөрчид бөөн бөөнөөрөө амаржих өрөөнд орж ирж байжээ. Таван тэрбум дахь иргэний фэйсбүүк хуудсаас харвал тэр Загреб хотдоо гэр бүлийн хамтаар амьдардаг ба химийн инженер мэргэжилтэй аж. Гэвч тэр ярилцлага өгөхөөс татгалзсан байна.

1999 оны аравдугаар сард Босни-Герцеговин улсын Сараево хотод зургаан тэрбум дахь иргэн мэндэлсэн гэж үздэг. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга агсан Кофи Аннан түүнийг зургаан тэрбум дахь иргэнээр нэрлэсэн. Хүүг Аднан Невич гэдэг. Тэр эдийн засгийн магистр зэрэгтэй бөгөөд одоо ажил хайж буй. Зүүн Европын олон орны нэгэн адил Босни-Герцеговинд төрөлтийн түвшин бага байдаг. Зургаан тэрбум дахь хүүхэд болсны давуу тал ч бас түүнд байжээ. Тэр 11 настайдаа өөрийн шүтээн Кристиано Рональдотой уулзаж байжээ.

2011 онд долоон тэрбум дахь хүүхэд Энэтхэгийн Уттар Прадеш мужид төрж байв. 11 настай Ойши өдгөө Бангладешт амьдардаг. Ойшигийн ээж тэр өдөр төрнө гэж бодолгүй ердийнхөөрөө эмнэлгийн үзлэгт орсон боловч яаралтай хагалгаагаар төрөх шийдвэр гарчээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж