Сөрөг хүчин VS эрх баригчид буруутай

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчин VS эрх баригчид буруутай

Энэ долоо хоногийн VS буландаа АН, МАН-ын хагарлын шалтгааныг онцолж байна. Сүүлийн өдрүүдэд сошиалд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг түнжин хагарч, дараагийн Ерөнхий сайдаар Д.Амарбаясгаланг томилохоор тохирлоо” гэхчлэн мэдээлэл гарах болсон. Тэгвэл эрх баригч намын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “МАН-д хагарал талцал байдаггүй. Гэхдээ энэ бүхнийг АН-ынхан зохион байгуулж байна” гэдгийг онцлов. Харин АН-ын зүгээс өнгөрсөн хоёр жилийн хагарлын шалтгааныг эрх баригчдаас хайдаг. Дээрх асуудлаар тэдний эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.

 

Д.Амарбаясгалан
ЗГХЭГ-ын дарга

-Миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй богино хугацаанд зохион байгуулалттай байхаар олон зүйл хэвлэл мэдээллээр явж байна. Мэдээж хэрэг, эрх мэдэлтэй болон эд хөрөнгөтэй хүмүүсийн эрх ашиг газар бүрт хөндөгддөг байх. Гэхдээ ийм байдлаар төрд үнэнчээр, ард иргэдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж буй улстөрчид болон тодорхой албан тушаалтнуудад дарамт шахалт үзүүлдэг байсан нь надад ч мөн мэдрэгдэж байна. Жишээлбэл, “Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоорондоо хагарчээ, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас унагааж, Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болно” гэхчлэн зүйлийг зориуд зохион байгуулалттай хийж байна.

Гэхдээ энийг хийж буй хүмүүсийг АН-ын эрх мэдэлдээ улайрсан зарим нэг нөхдүүдийн хийж буй явдал гэж харж байна.

МАН-ыг эв нэгдэлгүй болгож, төрийн хэвийн ажлыг алдагдуулснаар сөрөг хүчин, түүнийг төлөөлж буй зарим нөхдийн хүсэл хангаддаг юм болов уу даа. Дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй улс оронд учирч буй дарамтыг амь нэгтэй байж даван туулах нь бидний зорилго. Түүнээс бид албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, нэг нь Ерөнхий сайдаас бууж, нөгөө нь Ерөнхий сайд болохын төлөө явах тийм үеийн төлөөлөл бид биш ээ.

МАН эв нэгдлээрээ бусад аль ч намуудад үлгэр жишээ болохоор нэгдэлтэй нам. Манай намын дарга Л.Оюун-Эрдэнэ, бид хоёрт эрх мэдлийн төлөө тэмцэлдэх ямар ч учир шалтгаан байхгүй.

О.Цогтгэрэл
АН-ын бүлгийн дарга

-АН-ын нөхцөл байдал амаргүй байгаа. Гаднын болон дотоод олон нөхцөлөөс болж байна. Гаднын гэдэг нь яг энэ нөхцөл байдал эрх баригчдад ашигтай, аль нэг талд нь хүч дэм өгч явдаг. Улс төрийн ашиг хонжоо харж явдаг зүйл гадна талаас нөлөөлж байна. Дотоод талдаа ч АН-ынханд өөрсдөд нь асуудлууд их бий. Тэр тусмаа АН-ын бүлгийн 11 хүн бас л гадна дотнын нөхцөл байдлаас хамтарч чадахгүй байна.

АН-ын ийм байлгах сонирхолтой, хувь хүн бүлэг олон хүмүүсийн сонирхол орж ирдэг. АН-ын бүлгийн дийлэнх гишүүдийн хувьд эв нэгдэлтэй байх, бүлэг олонхын, нийт гишүүдийн талд зогсох ёстой гэсэн байр суурьтай байсаар ирсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж