285,776 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

285,776 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 95,649,891 төгрөгийн үнийн дүн бүхий 285,776 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" XK (HRD +14.97%), "Талх чихэр" ХК (TCK +6.45%) болон "УБ-БҮК" ХК (BUK +6.24%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -7.80%), "Тандэм инвэст" ББСБ ХК (VIK  -4.38%) болон "Их барилга" ХК (IBA -3.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 43,134 ширхэг нэгж эрхийг 7,769,451 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 200 ширхэг бондыг 19,968,000 төгрөг болон багцын арилжаагаар 174,850 ширхэг үнэт цаасыг 1,398,800,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.59 хувиар өсөн, 34,669.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,505,934,815,003 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж