Гурван оюутан тутмын хоёр нь бэлгийн дарамтад өртөж байна

Гурван оюутан тутмын хоёр нь бэлгийн дарамтад өртөж байна

Гурван оюутан тутмын хоёр нь бэлгийн дарамтад өртөж байна

НҮБ болон Хүний эрхийн үндэсний комиссоос “Цаглашгүй мэдлэг” ТББ-тай хамтран “Их, дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн хэрэгжилт” судалгааны үр дүнг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг боллоо.

Уг хэлэлцүүлэгт оюутан залуусын бэлгийн боловсрол болон нөхөн үржихүйн асуудлаар 18 их, дээд сургуулийн 842 оюутны дунд, 13 эрхийн хүрээнд судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан оюутнуудын 30 орчим хувь нь нөхөн үржихүйн эрүүл мэнд болон бэлгийн боловсролын талаар мэдээлэл сайн, харин үлдсэн 70 хувь нь төдийлөн сайн мэддэггүй байна.

Оюутан залуус нь нөхөн үржихүйн эрхийн хүрээнд маш идэвхтэй насны бүлэг юм. Тиймээс нөхөн үржихүйн эрх хэрхэн хэрэгжиж байгаа болоод тэдний нөхцөл байдлын талаар судалгаа явуулсан байна. Оюутнуудын дунд бэлгийн боловсрол хангалтгүй байгаагаас үүдэн бэлгийн замын халдварт өвчин жил ирэх тусам нэмэгдэж байгаа аж.

Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул “Нийт 13 эрхийн хүрээнд судалгаа явуулж, аль эрх нь зөрчигдөж байгааг судлахад гутаан доромжлох, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн асуудлаар хувийн нууцаа хамгаалуулах, мэдлэг ойлголт эзэмших, боловсрол эзэмших асуудал зонхилж байсан юм. Үүнээс нэн тэргүүнд жирэмслэлт болон төрөлттэй холбоотой ялгаварлан гадуурхалт их, дээд сургуулиудад байна. Жирэмслэлт болон төрөлттэй холбоотой асуудал дээр ямар ч их, дээд сургуульд зохицуулалт байдаггүй.

Нийт 18 их, дээд сургуулийн дотуур байранд ажиглалт хийлээ. Тухайн байр сургуулийн нөхцөл ямар байгаа талаар судлахад ганц ч сургуульд хөхүүл оюутанд зориулсан хүүхдээ хөхүүлэх өрөө байгаагүй. Мөн зарим сургуульд нөхөн үржихүйн эрхийн асуудлаас цаашлаад хүний эрхийг хөндсөн асуудал байлаа. Жишээлбэл, Хөдөө аж ахуйн их сургуулийн гурван дотуур байрны дунд нэг халуун устай байсан. Тухайн халуун усны орчин, ариун цэвэр маш хангалтгүй, мөөгөнцөртсөн нөхцөлтэйгөөр ажиллаж байна.

Үүнээс гадна нэн тэргүүнд тулгамддаг бэлгийн дарамтын асуудал их, дээд сургуулийн орчинд ямархуу байгааг мэдэхээр тандалт судалгаа хийсэн. Судалгаанд оролцогчдын 17 хувь нь бэлгийн дарамт огт байхгүй гэсэн бол үлдсэн 83 хувь нь буюу гурван оюутан тутмын хоёр нь ямар нэгэн хэмжээгээр бэлгийн дарамтад өртсөн гэсэн судалгаа гарсан байна. Үүнийг хэн учруулж байна вэ гэхээр оюутан оюутандаа, багш, захирал удирдлагын зүгээс бэлгийн дарамт учруулсан гэх асуудал байсан. Бэлгийн дарамт бол олон хэлбэр шинж агуулдаг. Тухайн хүнийг бэлгийн харьцаанд орохоос өөр зөвшөөрөөгүй үед биед нь хүрэх, болзох, бэлгийн шинжтэй онигоо ярих асуудал нь бэлгийн дарамтын нэг хэлбэр юм.

Судалгаанд хамрагдсан оюутнуудын 10 хувиас бэлгийн замын халдварт өвчин илэрсэн нь нөхөн үржихүйн болон бэлгийн боловсрол оюутан залуучуудын дунд хангалтгүй байгааг илэрхийлж байна. Мөн охидын гурав орчим хувь нь оюутан байхдаа жирэмсэн болсон байна. Оюутнуудын дунд гутаан доромжлох, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн асуудлаар хувийн нууцаа хамгаалуулах эрх, мэдлэг боловсрол эзэмших эрх ихээхэн зөрчигдөж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Судалгааны үр дүнд оюутан залуусын дунд бэлгийн боловсрол хангалтгүй байгаа тул нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна" гэв.

  Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2022-11-15 66.181.161.104

олны анхааралд өртөх гээд худал ярина, хэлнэ гэдэг арай дэндлээ шүү, жаахан нударгатай л байх хэрэгтэй дээ.

Avatar

И 2022-11-15 59.153.115.40

наадуул чинь бүгд мөнгөөр явдаг. хамгаалах хүнээ олж дээ.

Avatar

Naranbaatar narantsetseg 2022-11-15 64.119.22.81

99096338, 99984884 ,89118645 байнга зээл олгож байна .

Avatar

Зочин 2022-11-15 64.119.21.137

Үнэн эсэхийг шалгах хэрэгтэй. Мөнгөөр тагнуул ажиллуул.

Avatar

Зочин 2022-11-15 64.119.25.42

Tiim yum ch baihgui bh aa Hudlaa sudalgaa nertei mungu

Avatar

Зочин 2022-11-15 202.9.46.213

tedgeer huchirhiilliin asuudlaa NOTLOH BARIMTTAI ni niited DELGEJ taviarai. chadahgui bol gutgesen hereg shvv. mun gemt hereg nuun daragduulsan asuudal ch yarigdah yostoi. tusliin mungu idehiin tuld iim asuudal yariagui gej naidaya.

Avatar

зочин 2022-11-15 66.181.184.187

ёстой худлаа судалгаа байна даа, мөнгө хийх гэсэн хэдэн нөхдүүдийн хорт явуулга

Avatar

Зочин 2022-11-15 202.126.89.115

Монголын их дээд сургуулиуд бол багш нарын хүчин хийдэг янхны газар болсоор ирсэн. Одоо бүр аймшиг болсон.

Avatar

хүннү 2022-11-15 202.55.188.88

ХЭҮК гэж баыгууллага манайд ямар хэрэггүй төсвийн мөнгө идсэн тэжээврүүд байх юм. Хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд хувь хүний нууц гэж байх ёсгүй. Танай байгууллага “хүний эрхийн төлөө” гэсэн нэртэй. Хүүхдийн эрх танайд хамаагүй юу? Хүүхдээ өнчрүүлээд хаяад яван эцэг эхийн эрхийг танайх хамгаалдаг гэж ойлгодог зөв биз. Цаана нь хүүхдүүд хохироод үлддэг.

Avatar

Зочин 2022-11-15 192.82.84.48

emegteichuud huuhnuud odoo dan hohirogch bolj jujegldegee boli meduuuuuu

Avatar

Зочин 2022-11-15 192.82.84.48

hudlaaa yamar erguu baiguulga ve ene baiguulgiig yamar zorilgtoig uursdiin shalgah heregtei bas dan femnism hugjuuleh zoriltgoi iimerhuu balair baiguulguudiig huun zailuulah hergtei

Avatar

Зочин 2022-11-15 103.26.195.23

Худлаа дүгнэлт бн. мөн зарим ёс зүйгүй сургуулийн дүнг бусдад нь нялзааж болохгүй. олон мянган ёс зүйтэй багш нарыг гутааж болохгүй шүү.

Avatar

Зочин 2022-11-15 202.126.90.138

ЭР БАГШ НАРЫГ НЬ БҮГДИЫГ НЬ ЗАСЧИХ ! ДУУСАА

Avatar

Зочин 2022-11-15 64.119.18.187

Ярьдаг сэдэв нь хүчин, хүчирхийлэл. Үйлдвэр завод барь!! Амьдралаа авч явах гэсэн хүмүүсээ анхаар!! Эцсийн эцэст хүн болгон хүчин хийх гээд луйвар булхай хийх гээд явж бдаг юм биш

Avatar

Зочин 2022-11-15 188.162.254.10

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

зоригоо 2022-11-15 192.82.83.6

Энэ сайхан Монгол ауйтайгаа байгаад гаднаас зөвхөн авах гээхийн ухаанаар л хандмаар байхын,Хэн Монгол улсыг гадаадынхан шиг соёлгүй болгомооргүй байна шүү залуусаа,Энэ авгайн шиг солиотой юм болчих вий дээ залуусаа,

Avatar

Зочин 2022-11-15 103.212.119.206

Ямар сонин дүгнэлт вэ?

Avatar

Зочин 2022-11-15 66.181.168.199

энэ авгай одоо хэлсэн зүйлээ нотлох байлгүй дээ. на. Үүнийг хэн учруулж байна вэ гэхээр оюутан оюутандаа, багш, захирал удирдлагын зүгээс бэлгийн дарамт учруулсан гэх асуудал байсан. ГЭДГЭЭ ТА НОТОЛНО УУ.. ҮГҮЙ БОЛ ТА ОЛОН ХҮНИЙ НЭР ХҮНДЭД ХАЛДЛАА, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭД БЭЛДЭЭРЭЙ.

Avatar

Зочин 2022-11-15 192.82.73.42

юу балайраад байгаа авгай вэ

Avatar

Зочин 2022-11-15 64.119.20.87

мөнгөний төрийн бус байгууллагууд худлаа шүү. Хүн гүтгэдэг адгийн амьтад олширч бгаа нь л үнэн. Хатуу хариуцлага тооцох ёстой. Хүссэн дүнгээ авах оюуны чадамжгүй байж багшийгаа гүтгэдэг муухай юмнууд бгаа!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж