Гурван оюутан тутмын хоёр нь бэлгийн дарамтад өртөж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

Гурван оюутан тутмын хоёр нь бэлгийн дарамтад өртөж байна

Гурван оюутан тутмын хоёр нь бэлгийн дарамтад өртөж байна

НҮБ болон Хүний эрхийн үндэсний комиссоос “Цаглашгүй мэдлэг” ТББ-тай хамтран “Их, дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн хэрэгжилт” судалгааны үр дүнг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг боллоо.

Уг хэлэлцүүлэгт оюутан залуусын бэлгийн боловсрол болон нөхөн үржихүйн асуудлаар 18 их, дээд сургуулийн 842 оюутны дунд, 13 эрхийн хүрээнд судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан оюутнуудын 30 орчим хувь нь нөхөн үржихүйн эрүүл мэнд болон бэлгийн боловсролын талаар мэдээлэл сайн, харин үлдсэн 70 хувь нь төдийлөн сайн мэддэггүй байна.

Оюутан залуус нь нөхөн үржихүйн эрхийн хүрээнд маш идэвхтэй насны бүлэг юм. Тиймээс нөхөн үржихүйн эрх хэрхэн хэрэгжиж байгаа болоод тэдний нөхцөл байдлын талаар судалгаа явуулсан байна. Оюутнуудын дунд бэлгийн боловсрол хангалтгүй байгаагаас үүдэн бэлгийн замын халдварт өвчин жил ирэх тусам нэмэгдэж байгаа аж.

Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул “Нийт 13 эрхийн хүрээнд судалгаа явуулж, аль эрх нь зөрчигдөж байгааг судлахад гутаан доромжлох, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн асуудлаар хувийн нууцаа хамгаалуулах, мэдлэг ойлголт эзэмших, боловсрол эзэмших асуудал зонхилж байсан юм. Үүнээс нэн тэргүүнд жирэмслэлт болон төрөлттэй холбоотой ялгаварлан гадуурхалт их, дээд сургуулиудад байна. Жирэмслэлт болон төрөлттэй холбоотой асуудал дээр ямар ч их, дээд сургуульд зохицуулалт байдаггүй.

Нийт 18 их, дээд сургуулийн дотуур байранд ажиглалт хийлээ. Тухайн байр сургуулийн нөхцөл ямар байгаа талаар судлахад ганц ч сургуульд хөхүүл оюутанд зориулсан хүүхдээ хөхүүлэх өрөө байгаагүй. Мөн зарим сургуульд нөхөн үржихүйн эрхийн асуудлаас цаашлаад хүний эрхийг хөндсөн асуудал байлаа. Жишээлбэл, Хөдөө аж ахуйн их сургуулийн гурван дотуур байрны дунд нэг халуун устай байсан. Тухайн халуун усны орчин, ариун цэвэр маш хангалтгүй, мөөгөнцөртсөн нөхцөлтэйгөөр ажиллаж байна.

Үүнээс гадна нэн тэргүүнд тулгамддаг бэлгийн дарамтын асуудал их, дээд сургуулийн орчинд ямархуу байгааг мэдэхээр тандалт судалгаа хийсэн. Судалгаанд оролцогчдын 17 хувь нь бэлгийн дарамт огт байхгүй гэсэн бол үлдсэн 83 хувь нь буюу гурван оюутан тутмын хоёр нь ямар нэгэн хэмжээгээр бэлгийн дарамтад өртсөн гэсэн судалгаа гарсан байна. Үүнийг хэн учруулж байна вэ гэхээр оюутан оюутандаа, багш, захирал удирдлагын зүгээс бэлгийн дарамт учруулсан гэх асуудал байсан. Бэлгийн дарамт бол олон хэлбэр шинж агуулдаг. Тухайн хүнийг бэлгийн харьцаанд орохоос өөр зөвшөөрөөгүй үед биед нь хүрэх, болзох, бэлгийн шинжтэй онигоо ярих асуудал нь бэлгийн дарамтын нэг хэлбэр юм.

Судалгаанд хамрагдсан оюутнуудын 10 хувиас бэлгийн замын халдварт өвчин илэрсэн нь нөхөн үржихүйн болон бэлгийн боловсрол оюутан залуучуудын дунд хангалтгүй байгааг илэрхийлж байна. Мөн охидын гурав орчим хувь нь оюутан байхдаа жирэмсэн болсон байна. Оюутнуудын дунд гутаан доромжлох, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн асуудлаар хувийн нууцаа хамгаалуулах эрх, мэдлэг боловсрол эзэмших эрх ихээхэн зөрчигдөж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Судалгааны үр дүнд оюутан залуусын дунд бэлгийн боловсрол хангалтгүй байгаа тул нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна" гэв.

  Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж