Монголын арьсан урлагийг хөгжүүлэх холбоог үүсгэн байгуулагч, Урчуудын эвлэлийн гишүүн, уран бүтээлч Төрбатын Баттулга "Арьс амилахуй" үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Тэрбээр үндэсний уламжлалт хэв шинжийг орчин үеийн донж хийц, сэтгэлгээний урлагтай уялдуулан уран бүтээлээ туурвисан арьсан хөөмөл болон арьсан авдартай хослуулан уран бүтээлээ толилуулах аж.
Үзэсгэлэнд уран бүтээлч Т.Баттулгын сүүлийн жилүүдэд бүтээсэн 30 орчим бүтээл дэлгэгдэнэ. Үзэсгэлэнгийн нээлтээр арьсан урлагийн өв соёлыг судалсан уран бүтээлийн судалгааны эмхэтгэл болгон "Арьс амилахуй" номын нээлт уншигчдын хүртээл болж буйгаараа онцлогтой юм.
Т.Баттулга нь 1967 онд Налайх дүүрэгт төрсөн бөгөөд Дүрслэх урлагийн дунд сургуулийн арьсан урлагийн ангийг чимэглэгч-зураач мэргэжлээр 1987 онд төгссөн уран бүтээлч. Тэрбээр 1993 онд Улсын багшийн дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн байна. Мөн 2014 онд Соёл судлалын ухааны магистр цол хүртсэн.
Холбоотой мэдээ