"Mongolian grand prix-2022” балетын анхдугаар уралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

"Mongolian grand prix-2022” балетын анхдугаар уралдаан эхэллээ

"Mongolian grand prix-2022” балетын анхдугаар уралдаан эхэллээ

Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон арваннэгдүгээр сарыг Монголын балетын урлагийг үндэслэгч Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Урлагийн гавьяат жүжигчин, балетмейстер Б.Жамъяндагва агсны 90 насны ойд зориулан нэрэмжит сар болгон зарлаж байна. Энэ сард Б. Жамъяндагвын дэглэн найруулсан бүтээлүүдийг тоглох аж.

Нэрт балетмейстер Б. Жамъяндагва агсан Монголын балетын урлагийн томоохон төлөөллийн нэг учир түүний нэрэмжит “Жамъяндагва-90” эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны арваннэгдүгээр сарын 14-нд Соёл урлагийн их сургуультай хамтран амжилттай зохион байгуулсан. Мөн балетмейстер Б.Жамъяндагва агсны нэрэмжит “Mongolian grand Prix” балетын анхдугаар уралдааныг 2022 оны энэ сарын 15-наас 19-ний хооронд зохион байгуулахаар төлөвлөн, уралдааны эхний шат эхэлж байна.

Тус уралдааны зорилго "MBGP-FBC" буюу Монгол Улсын балетын анхдугаар уралдаан балетын хөгжлийн түлхүүр болсон олон улсын чанартай уралдаан, тэмцээнийг эх орондоо нутагшуулах, Монголын бүжигчдэд эх орондоо ур чадвараа дэлхийн хэмжээнд сорих боломж олгох, үеэс үед гайхагдах монгол автяасыг олж нээх, олон улсын балетын салбарын төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэх оршиж байгаа билээ.

Уралдааныг Монголын балетын урлагийн томоохон төлөөл болсон багш нар шүүж байгааг дуулгахад таатай байна. Уралдааны багийн төрөлд нийт 14 баг, гоцлол төрөлд 111 оролцогч, нийт 250 гаруй оролцогч өрсөлдөж байна. Уралдааны шилдгүүд энэ сарын 18-нд тодрох бөгөөд энэ сарын 19-нд уралдааны шагналтуудын гала тоглолт болох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж