Жефф Безос ихэнх хөрөнгөө буяны үйлсэд хандивлана

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

Жефф Безос ихэнх хөрөнгөө буяны үйлсэд хандивлана

Жефф Безос ихэнх хөрөнгөө буяны үйлсэд хандивлана

“Amazon”-ы үүсгэн байгуулагч Жефф Безосын хөрөнгийг 124.1 тэрбум ам.доллар гэж "Форбес" сэтгүүл тооцоолсон. Жефф Безос хөрөнгийнхөө ихэнхийг буяны үйлсэд хандивлана гэж өчигдөр /2022.11.14/ мэдэгдэв. Ингэснээр тэр асар их баялгаа хандивлах амлалт өгсөн хамгийн сүүлийн тэрбумтан болж байна. Тэрбумтан чухам хэнд, яаж мөнгөө хандивлахаа тодорхой хэлээгүй аж.

Тэрбээр ярилцлага өгөхдөө “Энэ маш амаргүй ажил. Амазоныг үүсгэн байгуулах ч амаргүй байсан. Маш их шаргуу хөдөлмөр, ухаалаг багийг шаардана. Буяны үйлс ч бас үүнтэй төстэйг би ойлгосон” гэж хэлжээ.

Билл Гэйтс, Мелинда Франц Гейтс, Уоррен Баффет гэсэн тэрбумтнууд буяны үйлсэд баялгийнхаа ихэнхийг хандивлах аяныг эхлүүлсэн. Тэдний эхлүүлсэн энэ аянд гарын үсэг зураагүйгээрээ Безос өмнө нь шүүмжлүүлж байжээ. Түүний экс эхнэр МакКензи Скотт 2019 онд энэ амлалтад гарын үсэг зурж байв. Скотт сүүлийн гурван жилийн хугацаанд хар арьстнуудын коллеж, их дээд сургууль, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага болон бусад ашгийн бус байгууллагад 12 тэрбум гаруй ам.доллар хандивласан. Жефф Безос буяны үйлс болон бусад төсөлд илүү их цаг заваа зарцуулахын тулд өнгөрсөн жил “Amazon”-ы гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгчээ.

Безос болон түүний найз бүсгүй Санчес нар Covid-19-ийн Модерна вакцин бүтээхэд хувь нэмрээ оруулсан дуучин Долли Партонд 100 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоо зарласан. Өмнө нь тогооч Хосе Андрес болон тоймч Ван Жонс нарт Безос буцалтгүй тусламж олгож байжээ.

Эх сурвалж: FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж