Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар Covid-19 цар тахлын 163 шинэ тохиолдол батлагдсан байна. Үүнээс 108 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 988303 болжээ.
Нийт батлагдсан тохиолдлын 55 хувь буюу 544171 нь Улаанбаатар хотод бий бол нийслэл болон 17 аймагт Covid-19-ийн халдвар авсан 577 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Өнгөрсөн Даваа гаригт буюу арваннэгдүгээр сарын 14-нд халдварын 89 шинэ тохиолдол илэрчээ.
Холбоотой мэдээ