Аймаг, нийслэлд хувийн хөрөнгө оруулалтаар ДЦС барьж болно

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

Аймаг, нийслэлд хувийн хөрөнгө оруулалтаар ДЦС барьж болно

Аймаг, нийслэлд хувийн хөрөнгө оруулалтаар ДЦС барьж болно

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2022.11.15/ Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийн зорилго нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан, гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Манай Даланзадгадын станц ашиглалтад орсон үеэсээ асуудалд орсон. Бид асуудлыг орон нутгийнхаа хэмжээнд шийдэх зорилгоор “Энержи ресурс”-тэй яриад, 50 мгв-тын дулааны станц барихаар болсон ч одоо хэр нь эхлээгүй. Дөрвөн жлиийн өмнө санхүүжилт нь 35 тэрбум байсан, 15 жил ашиглаад, хэрэглэгчдээсээ зардлаа гаргаж аваад, аймагт шилжүүлэхээр ярьсан. Тэр үеийн 35 тэрбум одоо 50 тэрбум болж өсч байгаа байх. Улсын төсөв боломжгүй, аймгийн төсөв боломжгүй учраас дулааны эх үүсвэрийг шинээр барих боломжгүй болчихоод байна. Энэ хуулиар болох уу?

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж: Өмнөговьд 50 мгв-тын дулааны станц барих төсөл бол энэ хуулиар бүрэн нээлттэй. Орон нутаг төсвийн чадамжийнхаа хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой нь тооцооллоор харагдаж байна. Өмнөговь аймгийн хувьд 60 тэрбум дотор төсөл хэрэгжүүлэх боломжтой. Энэ төсөл өнгөрсөн хугацаанд яагаад хэрэгжээгүй вэ гэхээр Концессын тухай хууль нь сул байсантай холбоотой. Өмнөх Концессын хуулиар нарийн зохицуулж чадаагүй байсан.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:  Монгол Улсын засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуульд аймаг, нийслэл үнэт цаас гаргах эрхийг нь нээгээд өгсөн. Энэнтэй хуулийн төсөл уялдаж байгаа юу?

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж: Аймаг, нийслэл түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэх бол тухайн аймаг, нийслэлийн жилийн төсвийн аравны нэгээс хэтрэхгүй байх эрх олгож байгаа. Хэтэрсэн том төслийг санаачилбал Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яаманд саналаа хүргүүлнэ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:  Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль цагаа олсон маш зөв хууль орж ирсэн. Өмнө нь бид маш олон удаа алдаа гаргасан. Улсын төсөв дээр маш их хэмжээний дарамт хүндрэлүүдийг үүсгэсэн. Н.Наранбаатар гишүүний сая хэлдэг кэйс, зайлшгүй хийх ёстой төсөл байгаа. Гэтэл бүх зүйл замбараагүй явж ирсэн.

Одоо энэ хуулийн хүрээнд процесс нь маш олон үе шаттай байгаа. Яаж сонгон шалгаруулах юм, сонгон шалгаруулалт маш олон үе шаттай. Сонгон шалгаруулах төв бий болж байгаа. Аж ахуй нэгж нь ашигтай байх юм уу, ашиггүй байх юм уу, тухайн салбар дээр ямар ашигтай байх юм. Төр дээр ямар дарамт ирэх юм. Орон нутгийн эрхийг хассан асуудал ч гарч ирж байгаа байх. Цаашдаа хуульд өөрчлөлт оруулаад орон нутагт эрх нээх асуудал гарах байх. судалгааг нь маш сайн хийе гэж байгаа. Ингэж байж, энэ концесс төрдөө ч хувьдаа ч хэрэгтэй болно. Хэдүүлээ дэмжээд явах нь зүйтэй.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж