Тавантолгой-Гашуунсухайтын тээврийн хэрэгслийн мэдээлэл шилэн болов

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

Тавантолгой-Гашуунсухайтын тээврийн хэрэгслийн мэдээлэл шилэн болов

Тавантолгой-Гашуунсухайтын тээврийн хэрэгслийн мэдээлэл шилэн болов

“Эрдэнэс Монгол” ХХК Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг ил тод нээлттэй болжээ. Өөрөөр хэлбэл хүссэн иргэн, компани аж ахуйн нэгж http://erdenesmongol.mn цахим хуудаст нэвтрэн танилцах боломжтой болсон байна.

Тус компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замын байнгын бэлэн байдал, бүртгэл мэдээллийг хариуцан ажилладаг. Энэхүү авто зам дагуу хоёр байршилд 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс тээврийн хэрэгслийн дугаар танигч бүхий ухаалаг камерын систем нэвтрүүлэн, хөндлөнгийн хяналтыг сайжруулж эхэлжээ.

Хяналтын камерын систем байршуулснаар нүүрс тээврийн автомашинууд шалган нэвтрүүлэх цэгийг тойрч гарах, нүүрс тээврийн том оврын автомашиныг жижиг оврын гэж бүртгэх, зарим автомашиныг бүртгэлгүй, хураамжгүй нэвтрүүлэх цаашлаад хууль бус нүүрс тээврийн зөрчлүүд арилах аж. Хяналтын камерын мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж