800 эерэг зорчигчтой хөлөг Сиднейд иржээ

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

800 эерэг зорчигчтой хөлөг Сиднейд иржээ

800 эерэг зорчигчтой хөлөг Сиднейд иржээ

“The Majestic Princess” хөлөг онгоц 12 өдрийн аяллынхаа үеэр Covid-19-ийн дэгдэлтэд өртөв. Тодруулбал, 4600 зорчигч болон багийн гишүүдээс бүрдсэн аяллын багт Covid-19-ийн шинжилгээ хийхэд 800 орчим нь эерэг гарчээ. Хөлөг өнгөрсөн Бямба гаригт Австралийн Сидней хотод ирсэн байна.

“Princess Cruises” компанийн захирал Бриана Латтер “Бүх эерэг тохиолдол нь хөнгөн шинж тэмдэгтэй, эс бол огт шинж тэмдэггүй байсан. Тэднийг сөрөг хариутай зорчигчдоос тусгаарласан” гэж хэлэв. Халдвартай хүмүүсийг хөлгөөс гарахыг зөвшөөрсөн ба гэртээ таван өдөр өөрийгөө тусгаарлахыг зөвлөжээ. Зорчигчдоо буулгасан “The Majestic Princess” Мельбурн, Тасманиа руу хийх дараагийн аялалдаа гарсан байна.

Энэ үйл явдал Австралид Covid-19-ийн халдвар нэмэгдэж буйг харуулав. Шинэ өмнөд Уэльсийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт 19800 шинэ тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас баржээ.

“Princess Cruises” компани ийнхүү сэрэмжлүүлэг авсан тул 12-оос дээш насны зорчигчдын 95 хувь нь вакцинд хамрагдсан байх шаардлага тавьж байна. Мөн хөлөг онгоцонд суухаас өмнө ажилтнууд болон зорчигчдыг бүгдийг нь шинжилгээнд хамруулах зэрэг хуучин мөрдөж байсан удирдамжаасаа илүү хатуу арга хэмжээ авах болжээ. Тус компани гүнжийн флотоороо алдартай. “Ruby Princess”, “Diamond Princess”, “Grand Princess” хөлгүүдэд өмнө нь Covid-19-ийн халдвар бүртгэгдэж байв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж