Сургууль дээрээ дуртай поп одынхоо талаар хичээл үзэхээс илүү сонирхолтой зүйл гэж үгүй болов уу. Францын нэр хүндтэй “École Normale Supérieure” гэх өндөр зэрэглэлийн нэгэн сургууль Бейонсегийн талаар семинар зохион байгуулж буйгаа зарлав. “Бейонсе: Соёлын бэлгэдлийн ньюансууд” нэртэй уг семинарууд соёл, төлөөллийн тухай ойлголт өгнө. Цуврал семинарыг арваннэгдүгээр сарын 24-нөөс ирэх оны хоёрдугаар сарын 9-ний хугацаанд зохион байгуулах аж.
“École Normale Supérieure” сургуулийн албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, энэ семинарууд Бейонсегийн урлагаар дамжуулж хөндсөн асуудлуудыг олон талт байдлаар ойлгуулах зорилготой гэжээ. Ингэхдээ урлагийн түүх, орчин үеийн уран зохиол, түүх, гүн ухааныг ашиглах юм байна. Бейонсе өөрийн амжилтаараа дэлхий дахины олон соёлыг хүлээж авдаг гэж зохион байгуулагчид үзжээ.
Дуучин, ая зохиогч, бүжигчин, продюсер, жүжигчин Бейонсе "Форбес" сэтгүүлээс нэрлэсэн хамгийн хүчирхэг оддын тоонд багтдаг. Тэрбээр энэ жил "Renaissance" нэртэй долоо дахь цомгоо гаргасан ба дараалан долоон цомог гаргасан анхны эмэгтэй уран бүтээлч болжээ.
Эх сурвалж: EURO NEWS
Холбоотой мэдээ